Saturday, May 18, 2024
Home » Төрсөн үрээ байнга үгийн дээдээр хэлэхэд үйлс нь өөдрөг, төөрөг тавилан нь жаргалтай байдаг

Төрсөн үрээ байнга үгийн дээдээр хэлэхэд үйлс нь өөдрөг, төөрөг тавилан нь жаргалтай байдаг

by admin
0 comment

Намайг хайрлаач гэж хэнээс ч битгий гуй. Намайг хүндлэ гэж хэнийг ч бүү албад.
Хүмүүжил сайтай хүн хэнийг ч байсан хүндлэдэг. Сэтгэл сайтай хүн хэн ч байсан хайрладаг. Сонгосон зам чинь зөв бол ганцаараа ч хамаагүй урагшаа зоригтой алх. Зөвийг угаасаа олон хүн дагана.

Уур зөвдөж байсныг би лав мэдэхгүй л юм байна. Тэвчээр илүүдэж байсныг би санахгүй. Зөвхөн авдаг хүмүүс, өгч буй хүнийг үнэлдэггүй. Тэд авч сурснаас, өгөх ямар байдгийг, өгөхийн тулд яаж хөдөлмөрлөж, яаж ядарсан гэдгийг огт мэддэггүй бас боддоггүй.

Авахад сэтгэл хэрэггүй ч өгөхөд сэтгэл байдгийг мэддэггүй. Төрсөн үрээ байнга үгийн дээдээр хэлэхэд үйлс нь өөдрөг, төөрөг тавилан нь жаргалтай байдаг юм. Сайхан сэтгэл гэдэг чинь хүн бүрт байдаг ч тэрийгээ чин сэтгэлээсээ гаргах нэгэн тун ховор.

Хуурамч байх тусам чиний тойрог жижгэрч, үнэнч байх тусам чиний тойрог томорч байдаг. Хүний сэтгэлийг дуусгадаг биш цэнэглэдэг хүн нь байгаарай. Туулаад дуусах амьдралаа тунгалаг байлгахыг хичээгээрэй.Туждаа хамт байх гэр бүлийнхээ итгэлийг бүү алдаарай.

Төрсөн ганц биеийнхээ эрүүл мэндийг бодоорой. Төрсөн нутаг усаа жилдээ нэг эргээрэй. Үрээс илүү баясал, ханиас илүү жаргал, ээжээс илүү халамж, ааваас илүү нөмөр гэж байдаггүй юм. Дандаа сайхан зүйл ярьдаг хүнтэй уулзаж бай. Сэтгэлд чинь буй буртаг нэг л мэдэхэд сарниад алга болно. Унаж сөхрөх амьдралын мөч бүрийд тань улам дэмнэж шүтэх ганцхан бишрэгч бий тэр бол таны ижий билээ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj “Сэтгэлээ нээхүй”

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье