Уур биеийг зовоож, уул морийг зовооно. Хэт их уурлах нь элгийг гэмтээдэг. Учир нь уур бухимдал элгэнд “оршдог” аж. Хилэгнэтлээ уурлах нь элэгний энергийг нэмэгдүүлдэг бөгөөд тэр нь “хальж” тархи руу хөөрснөөр даралт ихсэх, толгой өвдөх, цус харвах шинж тэмдгийг үүсгэдэг гэдэг.
-Сурталчилгаа-
Хүмүүс бидний бие махбодийн 70 хувийг бүрдүүлж байдаг усанд хүртэл өөрийн гэсэн ухамсар байдаг ажээ.
Тиймээс хэрвээ хүмүүс бид цаг үргэлж л уурлаж бухимддаг бол улмаар энэ нь бидний усан махбодь болох биед нөлөөлж улмаар бие өвдөж зовж байдаг байна.
-Сурталчилгаа-
Ийм шалтгааны улмаас Монголчууд “Уур биеийг зовоож, уул морийг зовооно” гэж сургаж ирсэн билээ. Хятадын уламжлалт анагаах ухаанд хүний дотор эрхтнүүдийн үйл ажиллагаанд шууд нөлөө үзүүлдэг 7 үндсэн сэтгэл хөдлөл байдаг гэж үздэг аж.
Тэдгээр нь баяр баясал, уур бухимдал, санаа зовнил, гүн бодлогширол, уйтгар гуниг, айдас болон цочрол юм. Сэтгэл хөдлөл тус бүр нь тодорхой эрхтнүүдэд нөлөөлдөг. Эдгээр нь хүнийг амьдралын олон шалгуур, сорилтуудад хариу үйлдэл үзүүлэхэд туслахаас гадна аль нэг сэтгэл хөдлөл хангалтгүй юм уу хэмжээнээсээ хэтэрвэл биеийн тухайлсан эрхтнүүд өвчилдөг гэж үздэг аж.
-Сурталчилгаа-
Жишээ нь, хэт их уурлах нь элгийг гэмтээдэг. Учир нь уур бухимдал элгэнд “оршдог” аж. Хилэгнэтлээ уурлах нь элэгний энергийг нэмэгдүүлдэг бөгөөд тэр нь “хальж” тархи руу хөөрснөөр даралт ихсэх, толгой өвдөх, цус харвах шинж тэмдгийг үүсгэдэг гэдэг. Эртний сударт бичсэнээр:
- Баяр баясал зүрхэнд оршдог
- Уур бухимдал элгэнд оршдог
- Сэтгэл зовнил болон уйтгар гуниг уушгинд оршдог
- Гүн бодлогширол цөсөнд (дэлүүнд) оршдог
- Айдас болон цочрол нь бөөрөнд оршдог гэдэг.
-Сурталчилгаа-
Сэтгэл хөдлөлүүд өөр нэг сэтгэл хөдлөлийг өсгөх, дийлэх, бууруулах гэсэн 3 ерөнхий замын дагуу бие бие рүүгээ шилжиж байдаг. Хэрэв энэ шилжилтийг бодлоготойгоор удирдахгүй, тэр чигт нь орхичихвол биеийн ерөнхий байдлыг тэнцвэргүйжүүлж, таагүй байдал үүсгэж болно.
Уур гарахад хэдхэн хором шаардлагатай. Таны тэвчил тэвчээр бүхэн тань ухааныг тань хөгжүүлж байдаг билээ.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!