Home » Уур хилэнгээ барьдаггүй хүний улаан элэг тэсдэггүй юм. Ууж идэхээ тааруулдаггүй хүний ураг бие гавьдаггүй юм. Уужим дэлхийг хайрладаггүй хүний ухаан санаа цэлмэдэггүй юм. Улс түмнээ боддоггүй хүний ураг удам цэгцэрдэггүй юм аа.

Уур хилэнгээ барьдаггүй хүний улаан элэг тэсдэггүй юм. Ууж идэхээ тааруулдаггүй хүний ураг бие гавьдаггүй юм. Уужим дэлхийг хайрладаггүй хүний ухаан санаа цэлмэдэггүй юм. Улс түмнээ боддоггүй хүний ураг удам цэгцэрдэггүй юм аа.

by admin
0 comments

Ууж наргих, цэнгэх төдийд байх аваас бие чинь мөхөж, үйлдлийг чинь хориглох нь зүй, жам. Хийж бүтээж хөдөлмөрлөхийн төлөө байх аваас бие чинь дэмнэнэ. Энэ бол орчлонгийн хууль. (БууЭрЭл ДээдЭсийн айлдвар)

Өөрийнхөө аз жаргалыг бүтээгээд сурчихсан байхад хэн ч үүнийг таниас авч чадахгүй. Эмэгтэй хүн уучилж амьдардаг байхад, Эрэгтэй хүн ухаарч амьдрах хэрэгтэй. Хүнийг танихын тулд юу ярихыг нь биш өсөж төрсөн гэр бүл рүү нь өнгийж хар гэдэг үг нь үнэний ортой. Хэн ч үгийг цээжилж хэн ч ухаантай үг ярьж чадна гэхдээ хүний хүмүүжил нь цаанаасаа харагддаг.

Сайн муу хүн гэж огт байхгүй. Харин сайн үйл, муу үйл хийдэг хүн гэж л байдаг. Хамгийн айх ёстой хүн бол муу үйл хийчихээд гэмшихгүй, санаа зовохгүй буруу зүйл хийснээр үйлийн үр нь эргэж ирнэ гэдгийг үл мэдэн бусдыг гомдоож, хохироож байдаг хүмүүс хамгийн аюултай. Хүмүүжил гэдэг бол дуртай хүн болгоны эзэмшиж чаддаггүй хамгийн дээд боловсрол юм.

Уур хилэнгээ барьдаггүй хүний улаан элэг тэсдэггүй юм. Ууж идэхээ тааруулдаггүй хүний ураг бие гавьдаггүй юм. Уужим дэлхийг хайрладаггүй хүний ухаан санаа цэлмэдэггүй юм. Улс түмнээ боддоггүй хүний ураг удам цэгцэрдэггүй юм аа. Уурлаж биш ухааруулж хэлж бай. Учир нь аянга, мөндөр биш бороо цэцгийг усалж ургууллаг юм. Гомдоосон бол аргад, алдаа гаргасан бол залруул, залруулж боломгүй бол хүлцэн бууж өг. Үүнийг л уучлал гуйх гэдэг. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг л тунгаа.

Хүний хэлснээс хэрэгтэйг нь авч, хэрэггүйг нь гээдэг бай. Мянган лааг ч ганцхан ширхэг лаагаар асааж болно. Тэгсэн ч тэр лааны гэрэл үл хорогдоно. Үүнтэй адил аз жаргалыг бусадтай хуваалцсанаар таны гэрэл багасахгүй. Иймд гэрэл гэгээтэй бүхнийг бусдад түгээж яваарай. Юу ч болж байсан сэтгэлийг чинь тайван байлгадаг хүнтэй л хамт байгаарай!Сэтгэлийн эрүүл мэнд маш чухал шүү. Хэт зөөлөн байгаад хэрэггүй ээ.

Хажуу хавирганаас чинь дээрэлхэх гээд байдаг тал бий. Хэт эмзэг байгаад хэрэггүй. Хэрэггүй зүйлд өөрийгөө зовоох гээд байдгийн. Хэт дотогшоо чимээгүй байх бас хэрэггүй. Хэмжээнээсээ хэтэрсэн үед гэнэт тэсрэх өдөр ирдэг юм. Хувийн асуудлаа хүн бүхэнд бас дэлгээд хэрэггүй.

Хүн бүхэн сайхнаар хүлээж авахгүй. Хэт бусдаас сэтгэл горьдож хүлээх хэрэггүй. Хэнэггүй тэд нараас болж гомдох хэрэг гарах вий. Зовлонд ухаанаа олж, Жаргалд алсаа бодож, Хэтрүүлэлгүй багадуулалгүй тэнцүүлж амьдраарай. Сөрөг муу бодлоосоо салж чадахгүй бол таныг өвчин эргүүлсээр л байх болно! Бүх зүйл таны бодол санаатай салшгүй холбоотой.

Хүний сэтгэлд нар мандуулж, бодолд нь цэцэг тарни гэдэг хамгийн том буян. Та бусдад буянтан нь байгаарай. Амьдрал таныг хатуу болгохыг бүү зөвшөөр. Өвдөлт танд үзэн ядалт авчрахыг бүү зөвшөөр. Гашуун амьдрал таны хөөрхөн занг хулгайлахыг бүү зөвшөөр. Чамаас дор хүн л чамайг муулдаг. Чамаас дээр хүн юун чамтай манатай. Өдрийн 24 цаг багадаад байхад.

Үргэлж инээмсэглэж бай. Өөрөө ч урт насална, найзуудаа ч баясгана, дайснуудаа ч уурлуулна. Муу муухай юм ярьсан. Хов жив хөөцөлдсөн. Хүн муулсан. Хийхгүй атлаа шүүмжилсэн. Өөлсөн. Гоочилсон. Энерги муутай хүмүүсээс ангид хол яв. Харин гэгээтэй гэрэлтэй зөв сэтгэлтэй сайн сайхан үгтэй өөдрөг өнгөлөг нэгнийг өөрөөсөө бүү холдуул. Гоё сайхан бүхний эзэн байгаарай, амжилт.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj “Сэтгэлээ нээхүй”

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая