Saturday, July 27, 2024
Home » Ухаан дутвал “Нэг барын амнаас гараад нөгөө барын аманд ороод” л зовоод байна.

Ухаан дутвал “Нэг барын амнаас гараад нөгөө барын аманд ороод” л зовоод байна.

by admin
0 comment

Ухаан дутвал “Нэг барын амнаас гараад нөгөө барын аманд ороод” л зовоод байна.  Ухаараад явбал нэг барын амнаас гарчихаад, дахин барын аманд орохгүй байх, бүр барын амыг хааж номхотгох аргаа олно. Сэтгэл нэг л таагүй, ухаанд олигтой бодол орж ирэхгүй байвал өөр лүүгээ өнгийх хэрэгтэй болсныг илтгэж буй нь тэр.

Ялангуяа сэтгэл санаагаа ямар буруу зүйл рүү хандуулаад, түүнийгээ дагаад ямар буруу үйлдэл хийгээд байгаа эсэхээ, мөн ямар зөв бодлоо алдаад, алгасраад байгаа эсэхээ ч сайтар бодож тунгаан шинжилнэ.  Ийнхүү зөв, буруугаа бодож, тунгаан шинжилсний дараа буруугаа олж мэдээд, сайтар ухаарч, болиод, зөв зүйл рүүгээ сэтгэл санаагаа чиглүүлнэ.

Тэгээд тэр зөв зүйлдээ өөрөө сахилга баттайгаар, бас тэвчээртэйгээр хичээнгүйлэн шамдах хэрэгтэй юм. Таван мэдрэхүйн эрхтэний үйл ажиллагаа нь сэтгэл болон оюун ухаантай нягт холбоотой. Хэрэв сэтгэл тогтворгүй дээш хөөрсөн эсвэл доош унаж гуньж гутарсан байдалтай, бас учир шалтгаан, уялдаа холбоог мэдэх мэдлэггүй бол гадаад юмс үзэгдлийг таван мэдрэхүйгээр хүртэж мэдэрсэн ч дотоод сэтгэл, оюун ухаантай холбоо үүсэхгүй.

Тиймээс нүдээр харсан ч сохор мэт зөв бурууг олж онож харахгүй. Хэчнээн сайн чихээр сонссон ч дүлий мэт ойлгож ухаарахгүй. Тиймээс аливаа юмсыг сэтгэлээ төвлрүүлэн харж, сонсож, үнэрлэж, амталж, хүрэлцээд, тэдгээрийн намба байдлыг нь таньж мэдэх оюун ухааны чадамжтай бол таван мэдрэхүйн дотоод хөгжил сайжирна. Энэ нь бас эргээд сэтгэл, оюуны чадварыг улам бүр хөгжүүлнэ.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Г.Одонцэцэг эмчийн зөвлөгөө

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье