Saturday, July 27, 2024
Home » Хүн хоолгүй бил бие-ээ иддэг. Нойргүй бол тархиа иддэг. Хайр үгүй бол сэтгэл-ээ иддэг

Хүн хоолгүй бил бие-ээ иддэг. Нойргүй бол тархиа иддэг. Хайр үгүй бол сэтгэл-ээ иддэг

by admin
0 comment

Хий, бүтээ. Зүгээр л яриад битгий яваад бай. Юунд ч зүтгэдэггүй хүн бүх зүйл дээр бүтэлгүйтдэг. Юуг ч бүү хүчил. Зүгээр л байгаагаар нь орхи. Болох ёстой бол болж л таарна. Хүлээж суухгүйгээр өөрөө л идэвхтэй бай.

Хэрвээ хэн нэгэнг мэдэхгүй гэдгийг мэдэж буй бол түүнд зааж өгөөрэй. Хэрэв хэн нэгэн мэддэг гэдгийг мэдвэл түүнийг сонсоорой. Хэрэв хэн нэгэн нь юу мэддэгээ мэдэхгүй бол түүнийг сэрээгээрэй. Хэрэв хэн нэгэн мэдэхгүй зүйлээ мэдэхийг хүсэхгүй бол түүнээс зайгаа аваарай.

Аав ээж тэнгэртээ явчихна. Ах дүү нар амьдралаа л бодно. Үр хүүхэд цаг нь болохоор үүрнээсээ ниснэ. Эцсийн эцэст хүний дэргэд хань л үлдэнэ. Бусдаас тусламж бүү хүлээ, учир нь чи дараа нь өртэй хоцорно. Чамд тусламж хэрэггүй гэдэгт өөрийгөө итгүүл.

Бүхий л хүч чадлыг чи өөрөөсөө олох болно. Инээж буй хүн, мандаж буй нар хоёр үргэлж дулаахан байдаг. Өөрийгөө таньсан хүнээс та өөр бусдын тухай муу үг сонсохгүй. Атаархал оршихоо байсан цагт сэтгэл тогтдог. Тэвчээр уг нь сайхан чанар.

Гэхдээ дандаа тэвчинэ гэхэд амьдрал дэндүү богинохон. Гаднах үзэмж бол чиний хөдөлмөр, доторх үзэмж бол чиний хүмүүжил. Хэн нэгэн доромжилвол хэзээ ч адилхан ХАРИУЛТ бүү өг. Ухаангүй тэнэг хүмүүс дорой учир доромжлол, хэрүүлд гарамгай байдаг юм. Чамайг зажлахгүй залгина.

Таныг аз жаргалтай байлгах, дэмжих, илүү сайн болгох тийм онцгой нэгэн хүнтэй та амьдралдаа нэг удаа таарна. Тэднийг бүү явуулаарай . Хааяа ч гэсэн бүгдээс өөрийгөө тусгаарлаж бай. Хаашаа ч хамаагүй явж бай. Ганцаараа байна гэдэг гуниглах зүйл биш. Гарц хайх бас нэгэн боломж.

Багадаа эрдэм сур. Идэртээ ажил сур. Залуудаа жавхаатай бай. Өтөлдөө өөдрөг яв. Бүх зүйл таны санаанд нийцнэ гэж үгүй. Нийцэх ч үгүй. Болж өгвөл зүйл бүрт хүндэтгэлтэй ханд. Зөвхөн танд надад зориулагдаж энэ дэлхий оршин тогтнодоггүй.

Эерэг энерги бол аз жаргалыг татагч хүч. Чи л эерэг энергитэй байвал сайхан бүхэн чам руу тэмүүлэх болно. Энэ бол хорвоо ертөнцийн таталцлын хууль. Хүний итгэлийг алддаггүй хүмүүс л хүнд итгэмтхий байдаг. Авах хүнд нэг үг ч эрдэнэ. Орхих хүнд мянган сургаал ч улиг.

Тэнэг хүн дутагдлаа зөв болгох гэж ажилладаг бол, цэцэн хүн дутагдлаа засах гэж ажилладаг. Гутранги үзэлтэн боломж бүхэн дотроос хэцүүг нь хардаг. Харин өөдрөг үзэлтэн хэцүү бүхний дотроос байгаа боломжийг олж ашигладаг. Уйлмаар байсан ч инээ. Сөгдмөөр байсан ч бос. Уруудмаар байсан ч өгс.

Шантармаар байсан ч зүтгэ. Учир нь бэрхшээлийг зугтаж биш туулж давдаг юм. Таныг үнэлдэггүй хүмүүсээр хүрээлүүлж байснаас ганцаараа зогсож байсан нь дээр. Зүтгэлгүй нэгэн мухардаж, сэтгэлгүй нэгэн хоосордог. Тиймд сэтгэлээ сайтар шинж.

Нэн тэргүүнд, бодлын дөнгөнөөс сал. Бодлын царыг тэл. Тэгэхгүй бол бодлоороо өөрөө өөртөө дөнгө авчраад боломжоо алдаж байдаг. Хэн нэгэн чамаас татгалзвал битгий гуниглаарай. Хүмүүс ихэвчлэн үнэ цэнэтэй зүйлээс татгалзаж, хямдхан зүйл рүү явдаг юм.

Багад нь хүүхдээ сайн хайрлахгүй бол хожим хайр нэхээд нэмэргүй. Хайрлуулж өссөн хүүхэд л хайрлаж чаддаг. Ямар ардаас ямар хаан цойлж, ямар эцэг эхээс ямар хүү охин төрдгийг ухаарсан цагт л сайн цаг, сайхан нийхэм-н хөрс зөв тавигдана. Хүн хоолгүй бол бие-ээ иддэг. Нойргүй бол тархи иддэг. Хайр үгүй бол сэтгэл-ээ иддэг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj.

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье