Saturday, July 27, 2024
Home » Хүн 49 наснаасаа хойш өөрийн хийсэн үйлийн үрээр амьдардаг

Хүн 49 наснаасаа хойш өөрийн хийсэн үйлийн үрээр амьдардаг

by admin
0 comment

Аливаа хүнд 3 заяа байдаг ажээ.
Балчир насны заяа: Эхийн хэвлийд ураг болон бүрэлдээд ижий аавын үр нь болж мэндлээд, тоонот гэрт тонгочоод тогоотой сүү татаж асгаад явдаг нас. Үүнийг балчир нас гэнэ. Балчир нас 13 нас хүртэл үргэлжилнэ. 13 нас хүртэл аав ээжийнхээ заяагаар явдаг юм.

Төрсөн биеийн заяа нь 13 наснаас хойш ордог аж. Энэ нь эцэг эхийн заяа хичнээн сайхан өндөр байгаад эцэг эх нь хэдий их буян хийгээд ч хөвүүн болон хүүхэн балчир үрсүүдэд 13 наснаас дээш нас зооглосон бол тэр хүрэхгүй !!!

Тухайн хүн өөрийн бодож санасан буян заяаны учгаар явдаг нас. Атгахан нөж болохоос 13 нас хүртэл эцэг эхийн заяагаар голомтны заяаг дагадаг. Өөрийн тавиландаа орж зовж явах амьтан уу? жаргаж явах амьтан уу? тэр заяандаа ордог.

 Өөрийн үйлийн заяа: Энэ нь 49 наснаас эхэлдэг. Үүнээс хойш өөрийн тавилан заяандаа хийсэн үйлийн үр, бодож санаж явсан болчимгүй үйл, болгоож явсан буяны болон бузрын үйл. Үүнээс хойш өөрийн үйлийн заяагаар л явна. 13

49 нас хүртэл 36 намар сайн үйл хийсэн үү? хар үйл хийсэн үү? түүнийхээ хариугаар амь зогоож эхэлдэг. За тэгээд 36 намраар сайн үйл хийж, сайн болгоныг бүтээж явсан бол 49 наснаас хойш өөрийн үрээр амьдрана. Гагцхүү муу үйлийг бэдэрч, мулгуу тэнэг явсан бол чи 49 наснаас хойш түүнийхээ үйл лайг эдэлж явна.

Хүмүүн гэдэг ийм 3 заяанд төрж насаа элээдэг юм гэнэ. Иймийн учир үйл үйлээ дагадаг учир хар муу үйл хийсэн бол хар муу үйлийнхээ лайг эдэлж, өтөл насандаа үйлээ үздэг байх нь.  Сүүн цагаан үйл хийж, сүсэглэж залбирч явсан бол өтөл насандаа сайн сайхныг үзэж, жаргалын дээдийг амсдаг байх нь.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Tsetsegjargal Dorj

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье