Энэхүү заслыг эцэг эх, гэр бүл нь хийж өгч болдог.
Монгол хүн та эртнээс эхтэй бүсний домыг үр хүүхэд ач зээдээ домын үйл хийж заншаарай, учир нь хүний амьдралд хамгийн 1т анхаарах зүйл бол мэдээж ирээдүйн хань ижил байдаг шүү дээ.
Сурталчилгаа
Алтан Мутрын Залуужуулах Нууц Жор Ном: www.facebook.com/altanmutriinzaluujuulahnuutsjor/
Gertee Massage: www.youtube.com/@gerteemassage
Тэгэхээр бидний цэцэн мэргэн арга билгийн ухаант ихэс дээдэс, ѳвгѳд эмгэдийн минь зааж сургаж үлдээсэн энэхүү зан үйл зүгээр ч нэг уншаад хараад ѳнгѳрѳх зүйл бус харин оюунт Монгол хүний ѳвлүүлэн үйлдэж арга билгийг тэнцүүлэхийн ухаан оршиж буйг болгооно биз ээ.
Ингээд энэхүү үйлийг хүүхдийн аав ээж өвөө эмээ ах эгч болон асарч өсгөсөн хэн ч хийж болно. Эрэгтэй хүүхдэд адууны хомоол, багадаа гурав бүтэн бүслэх дурдан бүс, 3 эр, 3 эм явуу бэлдэнэ.
Эмэгтэй хүүхдэд мөн хэмжээний дурдан бүс, бага хэмжээний аргал, шар тос, тансаг үнэртэн, хоргой торгоны өөдөс, 3ш зарааны үс, 3 эр, 3 эм явуу бэлдэнэ.
Доорх дурдагдсан зүйлсийг бэлдсэний дээр эрэгтэй хүүхдэд бэлдсэн эр явууг хомоолондоо утахдаа: Эрийн сайн, эрийн хийморь, эрийн нуруу бүтэн байг гээд гурвантаа хомоолны утаанд хурайлна.
Харин эм явуунуудыг утахдаа: Эм хүний сайн, Байгалийн сайн, Хүний сайн, Савтайн сайнтай учираг ээ хэмээгээд мөн гурвантаа утаанд хурайлна.
Эмэгтэй хүүхдэд: Эхлээд аргалаа асааж цогшоогоод дээр нь тансаг үнэртэн, хоргой торгоны өөдөс, шар тос, зарааны үс гэх мэтийн дарааллаар цогоо хөгжөөгөөд утаанд нь: Эр явууг утахдаа: Заяаны нуруу угтан оршиг, Удмын нуруу мөнхөд оршиг, Галын заяа бадран оршиг хэмээн чин сэтгэлээс амилуулан хэлж гурвантаа хурайлна.
Эм явууг утахдаа: Байгалийн гоо мөнхөд оршиг, Савны уян мөнхөд оршиг, Хийморийн заяа мөнхөд оршиг гээд гурвантаа хурайлна.
Харин хурайлсан явуунуудыг эрэгтэй хүүхдэд: Эр явуунуудыг хүүхдийн хүйсний нүхнээс дөрвөн хуруу зай аван зүүн талд, эм явуунуудыг баруун талд байхаар бодож бүсэнд гурав гурваар нь зэрэгцүүлэн тогтоож нар зөв бүслэн хүүхдээ домноно.
Эмэгтэй хүүхдэд зүүн талд нь эм явуунуудыг, баруун талд нь эр явуунуудыг оршихоор тогтооно. Уг домыг тухайн хүүхдийн ээлтэй өдөр цагийг харан байж үйлдэнэ үү. Жич: Энэхүү домыг таны хүүхэд хүнтэй суугаагүй л бол хэдэн ч настай хүүдээ охиндоо домнож болохыг болгооно биз ээ.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Далны удган Ачиймаа
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!