Home » Хөх өвгөдийн захиас: Нөхрийн мууг харахаар Өөрийн мууг хар.

Хөх өвгөдийн захиас: Нөхрийн мууг харахаар Өөрийн мууг хар.

by admin
0 comments

Илүү новшгүй гэр саруул. Элдэв бодолгүй оюун цэлмэг. Хур хоггүй хороо цэмцгэр. Хурших санаагүй сэтгэл тунгалаг.  Нөхрийн мууг харахаар Өөрийн мууг хар. Эдийн хэврэгийг гайхахаар Эзний гамыг мэд.

 

Зажлахгүй залгих ходоодонд цөвтэй. Тунгаахгүй ярих үйлэнд цөвтэй. Зайдан унаа бөгс холгоно. Завхуул явдал заяа холгоно. Ууланд яваа бугыг хараад Унасан хүлгээ голоод юүхэв. Учрал ерөөлгүй алсыг саравчлаад Унаган заяагаа нулимаад юүхэв.

Гялгар бүхэн алт биш. Гэлэн бүхэн багш биш. Цэгээн чулуу чандмань биш. Засдаг дүртэн хутагт биш.  Зол ирэхэд бүү гэдий. Зовол ирэхэд бүү бөхий. Зориггүй хүнд зам хол.  Сүсэггүй хүнд бурхан хол. Эдийн чанарыг эдэлж таньдаг.
Эрдмийн ихийг сурч мэддэг.

Билигтэй хүн чөтгөр зарцална. Аргатай хүн арслан унана. Бие нь шударга байвал Сүүдэр муруйгүй. Сэтгэл тогтуун бол явдал тогтуун.

Санаа тунгалаг бол заяа тунгалаг. Бага эрдэмт магтаалд баясдаг. Бахдам эрдэмт бүтээлд баясдаг.
Сайрхуу хүн хол явахгүй. Сайрын ус нуурт хүрэхгүй. Өнгөнд шунаад өнийн жаргалгүй. Мөнгөнд шунаад мөнхийн хутаггүй.

 

Хилэнц хорхойн сүүл нь хортой. Хилэнцэт сэтгэлийн уг нь хортой. Нүүрийн буртгийг толинд харж мэднэ. Нүглийн буртгийг номд учирч ухаарна. Тэнэг хүнд тэнгис өвдгөөр татам. Тэрсүүд мунхагт ном амаар татам.  Нэг цагийн эндүүрлээс болж Нэгэн насны гэмшил болох. Нэг мөчийн сэхээрлээс үүдэж Мянган бурханы үүд нээгдэх.

 

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Өвгөдийн сургаал

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая