Friday, July 26, 2024
Home » Хөх өвгөдийн захиас: Хүн муу хэлдэггүй, өөрт ирдэг.

Хөх өвгөдийн захиас: Хүн муу хэлдэггүй, өөрт ирдэг.

by admin
0 comment

Өвөг дээдэс минь сургаалт үгсээрээ болохгүйг нь хэлж, болж бүтэх зүйлсийг маань хөтөлж ирсэн ачтай буянтай ухаант мэргэн ард билээ.Өвөг дээдсийн сургаалт үгсийн цоморлигийг Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ түүвэрлэн хүргэж байна.

1. Амаа гарын араар арчдаггүй, амны хишиг арилдаг. 2. Хүүхэд худал уйлдаггүй, эцэг эхдээ муу. 3. Хүн муу хэлдэггүй, өөрт ирдэг. 4. Гадас газарт зоож орхидоггүй, эзнээ байнга дууддаг. 5. Бууриа хогтой хаядаггүй, чөтгөр эргэдэг. 6. Тогоо түмпэн нүдэж, хангинуулдаггүй, лус догширч гай дууддаг.

 

7. Явган суудаггүй, өвчин ээрдэг. 8. Эр хүн нохой суудлаар суудаггүй, хийморь доройтдог. 9. Аавын газарт 6 жил очдоггүй, ээжийн газарт 3 жил очдоггүй. 10. Хээр исгэрдэггүй, салхи дэгддэг, могой дууддаг. 11. Гэрээс түлээ гаргадаггүй, гарз гардаг. 12. Шүд төмрөөр тогшдоггүй, яс тогшсонтой ижил 13. Гар сэгсэрдэггүй, буян арилдаг. 14. Бүсгүй хүн мал муулдаггүй 15. Аяга хөмөрдөггүй, хоол олддоггүй. 16. Таваг долоодоггүй, хоосордог.

17. Эм хүн ташаа тулдаггүй 18. Хүнд өмд бэлгэлдэггүй, 3 амтай тул цээрлэдэг. 19. Хээрээс малгай авдаггүй, доош харсан сав. 20. Хээр дэр авч явдаггүй 21. Гэрийн үүд хойш харуулж барьдаггүй, хойш харсан уулын ам, өргөөнд нар тусдаггүй учир үргэлжийн сүүдэртэй.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье