Home » Хөх өвгөдийн сургаал: Өөрийгөө ол. Өөрийгөө хайрла. Өөртөө үнэнч бай. Бүх зүйл өөрөөс эхлэлтэй өөрөөс өрнөлтэй өөрөөс төгсгөлтэй. Үнэн бай!

Хөх өвгөдийн сургаал: Өөрийгөө ол. Өөрийгөө хайрла. Өөртөө үнэнч бай. Бүх зүйл өөрөөс эхлэлтэй өөрөөс өрнөлтэй өөрөөс төгсгөлтэй. Үнэн бай!

by admin
0 comments

Амьсгалахад төвөггүй ажлаа хий. Хийх гэж буй зүйлийнхээ утга учрыг маш сайн мэд! Бүх зүйлийг чин сэтгэлээсээ жаргаж хий! Жаргаж хийсэн зүйл жаргал дуудна. Зовж хийсэн зүйл зовлон л дуудна.

Өөрийгөө ол. Өөрийгөө хайрла. Өөртөө үнэнч бай. Бүх зүйл өөрөөс эхлэлтэй өөрөөс өрнөлтэй өөрөөс төгсгөлтэй. Үнэн бай! Авах гээхийн ухааныг ажиглан мэд!

 

Бүх асуултын хариулт чамд л бий! Дэлхий дээрхи хүн бүр ижилхэн дээд, доод гэж үгүй өөрийгөө танисанаараа л ялгагдана. Худал хуурмаг хамгийн аюултай. Бодлынхоо боол бүү бол. Өгч байж ав.

Суларсан тархинаас сул үг гарна. Цэгцэрсэн тархинаас цэцэн үг урсана. Битгий яар, яарвал ядардаг, ясандаа тултал зовдог. Цагийн юм цагтаа цааш нааш татаж болдоггүй. Бүх зүйл хэмжээ хязгаартай. Тэнгэрт ам гарсан бол биелүүл хэн үнэн байна түүнийг тэнгэр танина. Аливаа зүйлийг хүчээр бүү хий арга эвийг нь ол. Өнгөрснийг орхи, ирээдүй рүү бүү яар, одоо цагтаа төвлөр.

Эцэг эхийн үйлийн үр үлдэх үр хойчоор гарна зөв амьдар! Уул ухахаар, Ухаанаа ух. Боломжгүй зүйл гэж үгүй. Монголоороо бай. Бусдад юу хүснэ буцаад чамд ирнэ. Дан тархиа дагаж болохгүй, дан зүрхээ дагаж болохгүй. Тархиараа үнэн, худал зөв, бурууг шүүж зүрхээрээ мэдэр. Өөрийгөө хайрлаагүй хүн бусдыг хайрлана гэж үгүй. Эргэлзээд эргүүлгэ бүү үүсгэ.

Зорьсон бол зорисон шиг тэмүүл. Хийсэн бол хийсэн шиг хий. Бусдын үгээр үг бүү хий. Байгальтайгаа ойрхон бай. Өөрлүүгээ их нүүж, бусад руу бага нүү. Сэтгэлээрээ бусдыг бүү уяа, Бодлоороо өөрийгөө бүү туш. Бусдад таалагдах гэж бүү хичээ, өөртөө л таалагд. Дотроосоо гэрэлт!

Нартын үрс сүүдэр татуулах учиргүй. Аавын бийд сахал тавьдаггүй. Агтны дэлэнд хутга хүргэдэггүй. Алсын замд цаг товлодоггүй. Амрагийн явдалд хөндлөнгөөс ордоггүй. Буурал өвгөдийн дээр суудаггүй. Бусдын хэргийг ганцаар шүүдэггүй. Буцах шувуудын цувааг тоолдоггүй.

Бурханы дэргэд хараал хэлдэггүй. Ихэдсэн зовлонд орондоо уйлдаггүй. Илүүдсэн. жаргалд орондоо дуулдаггүй. Идсэн хоолоо дутуу орхидоггүй. Иртэй талаар хутга дамжуулдаггүй. Маанийн ажилд малгай тавьдаггүй. Малын бэлчээрт бой хийдэггүй. Махны хольцонд сүү ордоггүй. Мандах наранд ус өргөдөггүй.

Нагацын дэргэд дал барьдаггүй. Настны дэргэд сархад хүртдэггүй. Найрын хойморт энгэр задгайлдаггүй. Наадмын даваанд тооцоо ярьдаггүй. Цайны шаарыг галд хийдэггүй. Цагаан идээнд цус хольдоггүй. Цацлын идээг доош өргөдөггүй. Цаг голлоход замд гардаггүй.

Эх сурвалж: Монгол ардын сургаалаас

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье