Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Чингис хааны айлдсан сургаалаас хүргэж байна.
Алтан урагт захихуй Биеэ засахуйн эрдэм сургаальд буй Чингис хаан айлдаруун: Чингис хаан айлдруун:
1.Өдөр үйлдсэн явдлаа
Үдэш сайтар шүүгтүн
Өөдгүй ичүүрт явдлаа
Ятган гэмшиж гээгтүн
2.Сэтгэлийн уг хар бол
Сүү мэт үг худал буй за
Санааны уг буруу бол
Санасан үйлс үл бүтмүй
3.Уран хөвшин донгодохыг
Хөхөө шувуу ч чадмуй
Уран худал өгүүлэхийг
Хэлэмгий зальхай ч дөнгөмүй
4.Сэтгэлийн хар хорыг
Гэмшлээр цайруулмуй
Салж сарнисны уршгийг
Элгэн болж арилгамуй
5.Зорисон ахул
Бүү цөхөр
Зориглосон ахул
Бүү шантар
6.Эрдэнэт хүмүний
Биеийг олсон тул
Эрхэм ёсонг мэдэж
Биеэ засахыг хичээ
7.Сайн авьяасаа
Эрт дэлгэрүүлбэл
Сайн хүмүүний
Зэрэгт хүрмүй
8.Бус хүмүний
Сурсан эрдмийг
Буй биеэрээ
Хичээн сурвал
Бус хүмүнээс
Үл дутмуй
9.Эцэг эхийн
Сургасныг огоорогч
Талд хийсэх
Хамхуул адил аж
10.Өндөр уулын хөтөл зори
Өргөн далайн олом зори
Хол хэмээн бүү цөх
Явах ахул хүрмүй
11.Бэрхийг сурвал
Баатар болмуй
Эрдэм сурвал
Сэцэн болмуй
12.Биеэ зассу гэвээс
Сэтгэлээ засагтун
Сэтгэлээ зассу гэвээс
Сэв үгүй ариун болго
13.Сэтгэл хэмээгч
Биеийн эзэн буй за
Сэтгэл мунхарвал
Бие даруй доройтмуй
14.Биеэ засахуйн ёсонг
Билиг сургаалаас сурмуй
Биеэ засахуйн эрдмийг
Сурах дадахаар олмуй
15.Хүмүн болсу гэхүл
Бусдын сайнаас сур
Хүмүнжин өссү гэхүл
Эрхэм ёсонг сурч дад
16.Олны дотор үгээ бэхэл
Гагцаар буйд сэтгэлээ шинжил
Омогт мунхагтай үг бүү сөр
Суу билигтийн үгийг бүү сонж
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Алтан урагт захихуй Биеэ засахуйн эрдэм ёсон сургаалаас