Saturday, July 27, 2024
Home » Эрх чөлөөг нь хаан боогдуулж байдаг эмэгтэйчүүдээс эрчүүд зугатаж байдаг.

Эрх чөлөөг нь хаан боогдуулж байдаг эмэгтэйчүүдээс эрчүүд зугатаж байдаг.

by admin
0 comment

Эрх чөлөөг нь хаан боогдуулж байдаг эмэгтэйчүүдээс эрчүүд зугатаж байдаг. Учир нь гэвэл тэдэнд бас нэгэн ээж хэрэггүй. Тэд өөр нэг ээжээс дөнгөж салаад байгаа шүү дээ. Энэ бол олонхи эмэгтэйчүүдийн гаргадаг үндсэн алдаа. Тэд эр нөхрөө хянахыг хүсч байдаг. Гэтэл үнэн хэрэгтээ эр нөхөр нь түүнийг болон түүний бүхий л нөхцөл байдлыг хянаж байх ёстой. Ямар урвуу үйл явдал болоод буйг хар.

Хувь тавилангийн хуулиар бол эмэгтэй нь эрэгтэйгээ хянан захираад эхлэсэн тэр мөчөөс эрэгтэйд нь түүнээс ангижрах хүсэл төрдөг. Яагаад гэвэл тийм бхава(мөн чанар) түүнд үгүй юм. Хамгийн эхний шинж тэмдэг гэвэл эр нөхөр өөрийгөө хаадаг. Бүгдийг эсрэгээр нь хийдэг.

Хэрэв ийм маягаар үргэлжлээд байх аваас тэрээр эхнэртээ дарангуйллын чанартай хандаж эхлэнэ. Хоёрдугаарт, бүдүүлэг үг хэрэглэх, хэлснийг нь үл хайхрах гэх мэт байдал ажиглагдана. Түрэмгийлэл нь улам л өсөн нэмэгдэнэ.
Хэрэв эр нөхөр эхнэрээсээ хаашаа явах вэ хэмээн асууж буй бол энэ нь эхийн бхава эмэгтэйд нь ноёлож байнаа гэсэн үг.

Эрэгтэй өөрийнхөө эр чанарыг алдаж, ажил дээрээ ч, нийгэмд ч бүтэлгүйтэлтэй тулгарч эхлэнэ. Яагаад ийм зүйл болдог вэ? Би танд тайлбарлая. Хэрэв гэртээ эхнэр нь түүнийг үл хүндлэх аваас тэрээр хүч энергиэ эмэгтэй хүнээс үл авч чадах ба тэрээр цаг ямагт л түүнээс зөвшөөрөл, шийдвэр асуух ба эхнэр нь түүнийг байнга хяналтанд байлгаснаар тэрээр өөрийгөө ээжийн жаахан хүү мэтээр мэдэрч эхлэнэ. Харин эр хүн мэтээр биш.

Тэрээр ажилдаа очмогцоо өөрийн захиргаанд байгчид дунд “томорхож” эхлэнэ. Тэр хаа нэгтээгээс эрчим энергиэ авах хэрэгтэй шүү дээ. Нөхөн сэлбэлтийн хууль гэж бий. Хэрэв та ямар нэг зүйлийг хүлээн авч чадахгүй бол өөр хаа нэгтээгээс түүнийг сэлбэн авах хэрэгтэй гэсэн үг. Хэрэв та эхнэрээсээ хүндлэл хүлээн авч чадахгүй бол түүнийг өөр хаанаас хүлээн авч болох вэ? Ажил дээрээ. Тэр ямар үйл хийж эхлэх вэ?

Өөрийгөө хүндлэхийг шаардана, өөрийн эрэлхэг гэдгийг харуулах гэж хичээнэ. Гэвч өөрийн эрэлхэг байдлаа харуулаад эхлэмэгц юу болох вэ? Хүрээлэн буй орчин, хүрээлэн буй хүмүүс нь үзэж чадахаа болино. Түүнээс гадна эхнэр нь нөхрийнхөө тийм араншинд дасч хэвшил болсон бол олны дунд гарах үедээ тэрээр яаж биеэ авч явж эхлэх вэ?

Бүх хүн тойрч суусан ширээний ард тэрээр эр нөхрөө үгүйсгэх ба энэ нь өөр нэгэн бүр ч аюултай доромжлол өөд хөтлөдөг. Энэ байдал үргэлжлэн үргэлжлэн үргэлжлилсээр эцэст нь эр нөхөр түүнтэй байхаас зугатаж эхлэнэ. Тэр түүнтэй байхыг хүсэхгүй болох бөгөөд түүнээс зугатана, нуугдана, хаа нэгтээ бүгнэ. Ийм байдлаар л салалт хөндийрөл үүсдэг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Сергей Серебряковын лекцээс

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье