Saturday, July 27, 2024
Home » Эрчүүд, эмэгтэйчүүд хэрхэн зөв амрах вэ?

Эрчүүд, эмэгтэйчүүд хэрхэн зөв амрах вэ?

by admin
0 comment

Амралт нь манай энэ чөлөө завгүй ертөнцөд нэн чухал ач холбогдолтой зүйл юм. Хэрэв хүн эс амрах аваас тэрээр зовлон амсах, хурдан түргэнээр үхэж мөхөхийн шалтгаан болно.
Гэхдээ амралтыг залхууралтай андуурч болохгүй. Өөрийгөө хөгжүүлэх чиглэлийн шилдэг борлуулалттай шинэ бүтээл болох “Бүтээлч супер баатар”номын зохиогч Дан Лук, “Өөрийнхөө амьдралаар марафон уралдаан хийж байгаа хүн тун удахгүй үр дүнгийн ашигтай байдлаа алдаж эхлэх бөгөөд эрүүл мэнд нь хурдан муудах болно” хэмээн батласан байна.

Хамгийн их үр дүнд, эрчтэй ажиллаад, богино хугацаанд завсарлаж ажилладаг хүмүүс хүрсэн байх жишээтэй. 25 минут маш бүрэн дүүрэн эрч хүчтэй ажиллаад, 5 минут амрах ч юмуу. Дөрвөн удаа ийн ажилласны дараа таны амралтын хугацаа 25 минут болсон байх болно.

Долоо хоногт багадаа нэг удаа сайтар бүрэн амрах шаардлагатай. Өмнө бичиж байсанчлан, хамгийн шилдэг амралтын өдөр бол бямба гариг. Эртний энэтхэгийн зурхайн ёсоор болон буддизм, иудаизм, эртний христ шүтлэг ёсоор ч.

Эрэгтэйчүүдийн болон эмэгтэйчүүдийн амрах ялгавартай онцлогууд гэж бий. Эрчүүд бол Нар болон Ангараг хэмээх гал махбодьтой гаригуудын төлөөлөгч нар. Харин эмэгтэйчүүд бол Сар болон Сугар хэмээх мэдрэмтгий, усан махбодьтой, эмоцилог гаригуудын илрэл байдаг.

Эмэгтэйчүүдээс, архаг ядаргаа, биеийн тамир тэнхээ алдагдаж буйгаа мэдэрч байгаа тухай, аливаа зүйлд нэг л сонирхолгүй болсон тухай үглэж гомдоллож байхыг олонтоо сонсож байсан.

“Та хэрхэн яаж амарч байна даа?” гэж асуухад хариуд нь: “Өө үгүй дээ, ажил гэж толгойтой үснээс их. Чөлөө заваараа дэлгүүр хэсэх, найз бүсгүйчүүдтэйгээ уулзах, спорт, фитнессээр хичээллэх, зугаалах, ном уших, танин мэдэхүйн кино үзэх гэх мэтчилэн өөртөө амрах боломж олгож байна даа” гэдэг.

Тиймээ, энэ бүхэн бол эмэгтэй хүний эрүүл мэндийн нэн чухал зүйлүүд мөн. Гэвч эмэгтэй хүний мөн чанар болвоос пассив буюу идэвхитэй бус байдал юм. Эмэгтэйчүүд нам гүмд, амар тайванд, тэр ч байтугай юу ч хийхгүй зүгээр сууснаас ч эрч хүчийг авч байдаг.

Харин эрчүүдийн эрч хүч өөр буюу эсрэгээр. Тэднийх үйл хийсний үр дүнд өсч байдаг. Ийм учраас идэвхитэй амралт нь эрчүүдийн хувьд нэн ач тустай харин эмэгтэйчүүдийн тухайд дандаа тийм сайн биш.

Орчин үеийн эмэгтэйчүүд, эрчүүдийн энерги эрчим бүхий эрчүүдийн ертөнцөд амьдарч, тийм орчинд маш ихээр дасан зохицсон болохоор мөн эрчүүдийн авдаг амралт, ханамжийг авч хэвшсэн болохоор хэрхэн амрахаа огт үл мэднэ.

Эрчүүд тийм амралтаас эрч хүчийг авч цэнэглэгдэж байдаг бол эмэгтэйчүүдийн организмыг ийм амралт нь сул хүчгүй болгож байдаг.

Эмэгтэйчүүдийн тухайд бүрэн дүүрэн амарч чаддаг байх нь маш чухал. Өөрийн хэмнэлээр амьдрах нь мөн чухал. Тэгсэн цагт тэрээр эрч хүчээр, сэтгэл ханамжтай байдлаар дүүрэх болно.

Эрч хүчээ сэлбэж сэргээхийн тулд эмэгтэйчүүд эмэгтэй байдлаар амарч сурах хэрэгтэй. Амралтын өдрүүдээр л амрах хэрэгтэй дээ гэх хэрэггүй. Эмэгтэйчүүд сард нэг удаа юу ч хийхгүй байх нэг дүрэмтэй болох хэрэгтэй! Сайтар унтаж амрах, эмоци болон ухаан бодолдоо уягдалгүйгээр зүрх сэтгэл чинь юу хэлж байгааг хийх.

Тийм өдрөө сайтар унтаж амрах болон байгальд гарах нь нэн чухал. Тийм өдөр нь танд маш их эрч хүч, энергийг өгөх болно. Хамгийн гол нөхцөл бол ямар нэг хүнд зүйлийн талаар бодохгүй байх, төлөвлөхгүй байх, эргэцүүлэн бодож тархиа гашилгахгүй байх хэрэгтэй.

Ухаан санааны үйл хэрэг нь мөн л маш их эрч хүчийг шавхдаг шүү дээ! Бодмоор байвал маргааш өдөр нь бод. Таны бодол хаашаа ч зугатаж алга болохгүй шүү дээ!  Сард нэг удаа тэгж амарснаар та өөрийн эрүүл мэнд, мэдрэлийн систем, хүч тамир гэх зэргээ маш ихээр хадгалж хамгаалахын зэрэгцээ гоо үзэсгэлэнгээ нэмэгдүүлж чадна. Гол нь өөрийн эмэгтэй мөн чанараа танин ойлгож эхлэнэ!

Эрчүүдийн тухайд гэвэл амралтыг бясалгал, залбирал хийх замаар өнгөрүүлэх нь үр дүнтэй. Долоо хоногийн амралтаа төлөвлөх, спортын болон аялал жуулчлалын арга хэмжээнд оролцох, байгальд аялах, алхах гэх мэт.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч Рами Блектийн шавь Лариса Субботинагийн бэлтгэсэн нийтлэлээс

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье