Home » Үр тань үлдэх хорвоод эх дэлхийгээ хайрлая

Үр тань үлдэх хорвоод эх дэлхийгээ хайрлая

by admin
0 comments

Эх болсон үзэсгэлэнт дэлхийгээ үр хойч ирээдүйдээ онгон дагшнаар нь өвлүүлж үлдээхийн тулд байгаль дэлхийнээ хамгаалах цаг хэдийнэ иржээ.

Бидний өдөр тутмын амьдрал байгаль орчинд зүй бусаар нөлөөлж, эргээд тэр нь хүн төрөлхтний хожмын ирээдүйд аюул учруулж байгаа зүйлс олон байна.  Яг одоо хэрэгжүүлж эхэлцгээе. Маш энгийн

-Сурталчилгаа-

 

Мод тарьцгаая. Орчноо тохижуулан мод тарих ажлыг өөрөө өөрөөсөө эхэлцгээе. Та гэрийн цонхныхоо өмнө мод,бут тариарай. Үр хүүхэд тань тарьсан модыг услан арчилж байгаль эхтэй харилцан сурах болно.Бусдыг бас энэ үйл хэрэгтэй уриалан дуудаарай.

Шүдээ угаахдаа усаа хэмнэе. Та зөвхөн шүдээ угаахдаа 5 литр ус зарцуулдаг гээд боддоо. Хүн өдөрт 2.5 литр ус ууж биеийнхээ шингэнг тэнцвэржүүлдэг байхад дэмий асгасан ус тань хоёр өдрийн хэрэгцээтэй чинь тэнцэж байна.

-Сурталчилгаа-

Нэг литр ус нэг төгрөг гэж бодоод гучин хоногтоо үржүүлбэл нилээн хэдэн төгрөг болно. Тэгэхээр, та энэ үргүй зардлаа хэмнэхийн тулд шүдээ угааж байх зууртаа дэмий гоожуулж байгаа усаа хаачих. Ингээд л асуудал шийдэгдчихнэ.

Дэлгүүр явахдаа даавуун болон олон дахин ашиглагдах тор, уутыг хэрэглэцгээе. Даавуун уут хэрэглэх нь маш зөв сонголт. Учир нь та нэг удаа худалдан аваад дахин дахин хэрэглэх боломжтой. Энэ нь бат бөх, мөнгө хэмнэдэг бас шинэ үеийн хүний амьдралын хэв маяг.

-Сурталчилгаа-

Голд машин болон хивс угаахгүй байх. Энэ нь байгаль орчныг ихээр бохирдуулдаг төдийгүй эргээд хүнд маш сөрөг нөлөөтэй юм байна.

Хөндлөнгийн хүн харахад ч эвгүй байдаг шүү дээ. Буудалласан газраа цэвэрлэх. Ажилд дарагдсан хүндхэн өдрүүдийн дараа дотны хүмүүстэйгээ агаарт гарах нь маш сайхан амралт болдог шүү дээ.

-Сурталчилгаа-

Хээр хөдөө гарч байгальд зочлоход таатай байдаг боловч та буудалласан газартаа хог хаягдал орхихгүй байх нь маш чухал. Хогоо сайхан цэвэрлээд яваарай.

Ойд гал гаргахгүй байх. Ойд гал асаах нь ихээхэн эрсдлийг агуулж байдаг. Ямар нэг байдлаар гал асаахаар болбол болгоомжтой хандан, унтарсан эсэхийг сайтар шалгах хэрэгтэй.

Сонгуульд нэр дэвшигчийн байгаль орчины төлөө хийж байгаа ажлыг харгалзан үзэх. Та өөрийн төлөөлөл болгон төр түшилцэх иргэнийг сонгохдоо мөрийн хөтөлбөрөөс нь байгаль хамгаалах болон түүнтэй холбоотой хийх ажлыг нягтлан үзээрэй.

Учир нь бидэнд сагсны шийд, гараж барихаас илүүтэй амьдрах орчин маань эрүүл энх байх нь чухал гэдэгтээ та санаа нийлэх биз ээ.

-Сурталчилгаа-

Олон нийтийн газар болон ойд тамхи татахгүй байх. Энэ нь маш их аюултай. Тамхины утаа орчныг бохирдуулан цаашилбал, гал алдсан тохиолдолд байгаль орчин, олон нийтэд нөхөж баршгүй хохирол учруулж, таныг эрүүгийн хариуцлагад татах болно. Хэрвээ, та тамхи татдаг бол зөвхөн зөвшөөрсөн газарт татах хэрэгтэй.

Байгаль хамгаалах талаар мэдлэгээ дээшлүүлэх. Маш зугаатай ажил. Яагаад гэвэл хүн бүхэн өөртөө ойр байгаль орчноо сайхан байлгахыг хүсдэг. Тэгэхээр, та мэдээллийн аль ч хэрэгслийг ашиглаж болно. Жишээ нь: Байгаль хамгааллын талаарх ном, гарын авлага худалдан авах.

-Сурталчилгаа-

Хүүхдэд багаас нь байгалиа хамгаалах талаар зааж сургах. Хүүхдийг багаас байгальд ээлтэй болгож хүмүүжүүлэх нь их чухал ажээ. Учир нь багадаа сурсан зүйл хүний насан туршийн зан төлөвт шингэж үлддэг гэсэн шинжлэх ухааны нотолгоо байдаг юм байна.

Энэ мөчөөс эхлээд хүүхэдтэйгээ тавхан минут байгаль хамгаалал, зөв хэрэглээ, хүлэмжийн хий, хог, хаягдал хоол, эрчим хүчний зарцуулалт, амьдрах орчноо хэрхэн хамгаалах талаар ярилцаарай.

Ингэснээр тэдэнд маргааш тулгарч болзошгүй асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар мэдлэг олгож байгаа хэрэг. Таны бэлтгэсэн боловсролтой иргэн хүрээлэн буй орчноо илүү ихээр хайрлан хамгаалах нь эргэлзээгүй.

-Сурталчилгаа-

Хамт олон хөршөөрөө нэгдэж орчноо сайхан болгоцгооё. Амьдарч байгаа орчноо нэг харья. Хөрштэйгээ, хамт олонтойгоо хэн нэгэнтэй хамтраад амьдардаг орчноо сайхан болгох боломж бидэнд маш олон байна.

Хамтраад мод тарья, хамтраад цэвэрлэгээ хийе, хамтраад замаа засья, хамтраад байгаль орчноо сайхан болгохын төлөө тэмцье.

Жорлонгийн ус гоожоод байвал хурдан засья. Дуслыг хураавал далай гэж монголчууд ярьдаг. Усыг дэмий гоожуулах нь эдийн засгийн асар их алдагдал үүсгэдэг. Тэгэхээр, та жорлонгийнхоо эвдэрсэн хэсгийг засуулснаар мөнгөө хэмнэхээс гадна доод айл руугаа ус алдахаас сэргийлэх болно.

-Сурталчилгаа-

Хотын захиргаанд саналаа хэлээрэй. Та өглөө гэрээсээ гараад өөрийн явж буй замаа ажиглаад нэг хараарай. Замын хашлагаас алхам хүрэхгүй зайнаас явган хүний шороонд дарагдсан нарийхан зурвас эхэлж байгаа. Энэ бол та бидэнд зориулсан ЗАМ.

Хөгжлийн бэрхшээлтэй тэргэнцэртэй иргэд, хүүхэд залуучууд дугуйтай явбал зөрж бараг л багтахгүй. Дээр нь тоос шороо, хог новшиндоо дарагдчихсан. Ийм замыг туулж буй гутал хөөрхий. Тоос бужигнасан агаараар амьсгалж байгаа уушги бүр л хэцүү байдалд байгаа байх. Танд энэ бүхэн огтхон ч тааламжтай сэтгэгдэл төрүүлэхгүй байгаа гэдэгт итгэлтэй байна.

Ингэхээр, та өөрийн болон бусдынхаа эрх ашгийн төлөө Үндсэн хуулиар дархлагдсан эрх буюу эрүүл, аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхээ эдлэн хотын захирагчийн албанд асуудал дэвшүүлэн, шийдвэрлүүлэхийг бодогтун.

-Сурталчилгаа-

Энэ нь таны тав тухтай аюулгүй байдал, эрүүл амьдрах, байгаль орчноо хамгаалах их үйлсийн тань нэг болно гэдэгт итгээрэй.

Зажилсан бохио хаа дуртай газраа хаяхгүй байх. Ил задгай хаясан бохь хувцсанд наалдаж муухай болгодог. Мөн бохь гялгар ууттай адил байгальд шингэтлээ маш их уддаг ажээ. Тэгэхээр та жижиг гэлтгүй бохио ч бас хогийн саванд хийж дадаарай.

-Сурталчилгаа-

Сайжруулсан зуух хэмнэлттэй түлш хэрэглэе. Та дулаан хадгалдаг сайжруулсан зуух хэрэглээд үзээрэй. Үнэхээр өөр. Бас тэр зуухандаа хэмнэлттэй түлш хэрэглээрэй.

Энэ нь хорт утааг багасгана, өрхийн эдийн засагт хэмнэлттэй. Хаалга цонхоо дулаалаарай. Мөнгө зарцуулж олж авсан дулааныхаа 20-30 хувийг та зөвхөн хаалга цонхоороо гаргаад явуулчихдаг байна.

-Сурталчилгаа-

Хэрэв хаалга цонхоо сайн дулаалах юмуу чанартайгаар соливол та дулааны хэмнэлттэй амьдарч байгальд ээлтэй байгаа хэрэг болно. Хүүхдээ гудамжинд чихрийн цаасаа хаяхгүй болгон хүмүүжүүлээрэй. Та хүүхдээ багаас нь зөв хүмүүжүүлбэл хүүхэд өсч том болон нийгэмшихэд чухал нөлөөтэй.

Идсэн чихрийн цаасаа ил задгай хаях нь соёлгүй хэрэг гэдгийг ойлгуулж, түүний амьдралд өөрийгөө болон бусдыг хүндэтгэх, байгаль орчноо хамгаалах зэрэг сэтгэхүйг суулгаж өгч байгаа хэрэг юм. Гудамжинд бие засахгүй байх. Энэ нь хамгийн бүдүүлэг хэрэг юм.

-Сурталчилгаа-

 

Хэрвээ та гудамжинд бие засч байгаа бол өөрийгөө хамгийн эхээр гутаан доромжилж байгааг ойлгоорой. Мөн та агаар бохирдуулан, хотын соёлыг гутааж байна. Хамгийн анхаарууштай нь та бохир буюу шээстэй агаараараа амьсгалж байна шүү дээ.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: creativemongolia.com

-Сурталчилгаа-

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье