Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Монгол ардын зүйр цэцэн үгсийн цоморлигийн “Хүн” -ий тухай өгүүлсэн сургаалыг хүргэж байна.
Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа
Биеийн бөхөөр нэгийг дийлнэ.
Сэтгэлийн бөхөөр мянгыг ялна
Билгийн бөхөөр хотлыг эрхшээнэ.
Бишрэн дагаж, санаж сэртүгэй.
Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ
Өнгөнд шунаад өнийн жаргалгүй.
Мөнгөнд шунаад мөнхийн хутаггүй.
Ууланд яваа бугыг хараад
Унасан хүлгээ голоод юүхэв.
Учрал ерөөлгүй алсыг саравчлаад
Унаган заяагаа нулимаад юүхэв.
Хувьтай хүн
Хур борооноор
Зоргоороо олдсон чихрээс
Зовж олсон ааруул амттай.
Буянтай хүнийг булж чадахгүй.
Булгийн усыг дарж чадахгүй.
Хувхай модноос жимс гарахгүй.
Хуудуу үйлээс жаргал үүсэхгүй.
Сайнаа сонсоод сагсайх хэрэггүй.
Муугаа сонсоод мурчийх хэрэггүй.
Бие нь шударга байвал
Сүүдэр муруйгүй.
Сэтгэл тогтуун бол явдал тогтуун.
Санаа тунгалаг бол заяа тунгалаг.
Хүн хоолоор
Хүлэг өвсөөр
Хоосон тархины хонгиноо их.
Ховсоргон зүрхний янгинаа их.
Хуурамч хүнд зүтгэл үгүй.
Хулчгар хүнд итгэл үгүй.
Хүн хувцсаар
Мал хүчээр Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Монгол Ардын Сургаал
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!