Аавын буйд хүнтэй танилц Агтын буйд газар үз Аавын сургаал алт Ээжийн сургаал эрдэм
Ахын сургаал ач Эгчийн сургаал элбэрэл Аавын хүү адилгүй Арван хуруу тэгшгүй
Аалигүй хүн үгэнд унах Агсан морь нүхэнд унах Авах хүн бөхийх Өгөх хүн гэдийх
Адууныхаа хэрээр исгэр Хөнжлийнхээ хэрээр жий Ажил хийвэл дуустал нь
Давс хийвэл уустал нь Ажил хийж хүн болдог Ар давж хүлэг болдог Ажилд дадлага
Ачаанд татлага Ажлын сайнаар баяжих Бэлчээрийн сайнаар таргалах
Айвал бүү хий Хийвэл бүү ай Айхад аргал хөдөлнө Айл хүний амь нэг Саахал хүний санаа нэг
Айлаас эрхээр Авдраа уудал Айлын алагаас Адууны алаг дээр Айсан хүн адуу үргээж
Ичсэн хүн хүн алах Айхаа арьсанд боож Ичихээ эсгийд боож Алдсан хүн арван тамтай Авсан хүн нэг тамтай
Айлд орж ирэхдээ сохор мэт бай. Ороод гарахдаа хэлгүй мэт бай. Очсон айлаасаа өө бүү хай. Олж харснаа бусдад бүү ярь Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Монгол ардын зүйр цэцэг үг
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!