Saturday, May 18, 2024
Home » НАМДАГ СОНОМПИЛ: Бидний сүнс буюу ухамсар юугаар хооллодог вэ?

НАМДАГ СОНОМПИЛ: Бидний сүнс буюу ухамсар юугаар хооллодог вэ?

by admin
0 comment

Харагдах харагдахгүй ертөнц. Орчлон хорвоо харагдах харагдахгүй хоёр төрөл зүйлээс бүтнэ.

1. Хүн бүх зүйлийг харж чаддаг уу? Бид оршин буй зүйлийн ердөө 20%г л хардаг. Жишээ нь Уул, ус, мод, чулуу, хүн амьтан гэх мэт бодит зүйл. Харин үлдсэн харагдахгүй 80% нь агаар салхи хайр үнэн гэх мэт харагдахгүй ч амин чанарыг агуулсан зүйл байдаг.

2. Хүний нүд зөвхөн бодит зүйлийг харахаар заяагджээ. Гэхдээ нүд: хэт том дэлхий, хэт жижиг бактери, хэт удаан хумс үс ургахыг, хэт хурдан сум буудах зэргийг харж чаддаггүй хязгаарлагдмал. Чих ч мөн адил 20грц-с бага 200грц-с өндөр дуу авиаг сонсож чаддаггүй.

3. Аливаа харагдах зүйл мөнх бус харин харагдахгүй зүйл нь мөнх оршдог. Жишээ нь: Агаар Хайр гэх мэт дуусашгүй мөнх зүйл байдаг ч бид энэ тухай яагаад гэж бодож үзээгүй байдаг.

Та нүдэндээ харагдах зүйлд хэт их ач холбогдол өгч амьдарсаар амьдралаас өнөөдрийг хүртэл АЗ ЖАРГАЛ хэмээх харагдахгүй зүйлийг хайсаар. Бид харагдах зүйлд ач холбогдол өгч амьдарснаараа БОДИТОЙ БҮХ ЗҮЙЛ ХООСОН ЧАНАРТАЙ гэсэн амьдралын гүн ухааныг ойлгоогүйгээс ЗОВЛОН үүсдэг.

Хүн 2 биетэй бөгөөд гадна дотор 2 бие оршин байж бид амьд явдаг.
Харагдаж буй гадна хүн ердөө 20%г эзэлдэг. Үлдсэн 80% нь дотор хүн буюу амь сүнс сэтгэл хэмээн нэрлэдэг бидний ЖИНХЭНЭ БИ юм. Дэлхийд 80:20-ийн зарчим гэж бий.

Жишээ нь: Хоол 20% хүчиллэг, 80% шүлтлэг бол эрүүл амьдрана. Хүний бодол 80% сөрөг байвал бие өвдөнө. Хүмүүсийн 80% нь аз жаргалд хүрэх эрмэлзэлгүй байдагТэр ч бүү хэл ТВ нэвтрүүлгийн 80% нь бусад орны хөгжлийг магтан дуулж байвал тухайн орны хүн амын 80% нь өөртөө итгэх итгэлгүй болдог.

Үүгээр эрх баригчид баяжиж байдаг тухай судалгаа ч байдаг. Тэгвэл эдгээр 80% юу вэ? Тэр бол харагдахгүй ертөнц. БИДНИЙ ГАДНА ДОТОР 2 ХҮН АДИЛХАН ШИНЖ ЧАНАРТАЙ Та үүнийг мэдэх үү?

Гадна хүн: Өлсдөг. Өвддөг. Ая тухыг хүсдэг. Гэрэл гэгээнд дуртай. Тэгвэл дотор хүн ч мөн адил. Өлсдөг. Өвддөг Тааламж ая тухыг хүсдэг. Гэрэл гэгээнд дуртай Гадна хүний өвчин: Элэг бөөр зүрх гар хөл шүд өвддөг ба бид өвдөх үедээ эмч лам бөө үзмэрчид ханддаг. Харин дотор хүнээ өвдсөнийг тэгтлээ мэдэрдэггүй.

Дотор хүний өвчин ямар шинж тэмдэгээр илэрдэг вэ? Уур бухимдал, айдас түгшүүр ганцаардал гутрал гэх мэт нь дотор хүний өвчин юм. Бид гар хөлөө шархлуулчихвал эмнэдэг боодог гадны бохир орохоос сэргийлдэг. Харин сэтгэлээ шархлуулчихаад эмнэж боож бохироос сэргийлдэг бил үү.

“ЭРҮҮЛ МЭНД ГАНЦ ӨВЧИН ОЛОН ШҮҮ” гэж эртний сургаалд бичигдсэн байдаг Мөн ГАЛСАНСҮХ найрагч нэгэнтээ СЭТГЭЛ ГЭДЭГ ЭРХТЭН -Элэг шиг эмтэрч, Ходоод шиг үрэвсэж, Зүрх шиг зогсдог хэмээсэн байдаг.

МЭӨ lll зуунд амьдарч байсан эртний Грекийн гүн ухаанч Герберт Өвчнийг Эцэг Эх хоёроос бүрддэг. Эцэг нь “шалтгаан” Эх нь “амьдралын буруу хэвшил” гэжээ.
Энэхүү шалтгаан буюу шүтэн барилдлага мөн амьдралын буруу хэвшил юу болохыг олох гэж олон олон ШАШИН бясалгал мөргөл залбирал үүсжээ.

Эцэг байхгүй бол үр бүрэлдэхгүй. Тэгвэл тэр шалтгаан гэж юу вэ? Энэ бол сөрөг бодол буюу шашинуудын хэлээд буй үйл үр, гэм нүгэл юм. Энэ шалтгаан яагаад үүсээд байгаа, үүнийг яаж арилгах вэ хэмээн бүх шашин өөр өөрийнхөөрөө номлодог Будда: Буддын шашин.

Хутагтын 4 үнэн хэмээх номлол дээр үндэслэгддэг. Зовлонгоос гарах арга зам нь 8 зөв үйлдэл хэмээн үздэг. Христ: Христийн шашны ихэнх урсгалууд нь хүн бүр гэм нүгэлтэй. Бурханд хандан залбирсанаар ариусаж болно хэмээн үздэг ч тодорхой гарц гаргалгаа байдаггүй.

Сүүлийн үед Шинжлэх ухаан далд ухамсарт ихээхэн но байгаа хэмээн үзэж эхэлсэн. Квант биологчид Үг генд нөлөөлдөг болохыг нээгээд байна. Одоо эндээс:

Далд ухамсар гэж юу вэ
Ген гэж юу вэ
ДНК гэж юу вэ
Сүнс гэж юу вэ
Амь гэж юу вэ
Бурхан гэж хэн бэ?
Харагдахгүй, 80% бидэнд яаж нөлөөлдөг вэ ? гэх мэтчилэн асуултууд хөврөн гарч ирнэ.

Яагаад. Яагаад гэсэн асуулт дуусах тэр цэгээс амьдрал зогсдог гэсэн хэлц үг байдаг. Учир нь хүүхэд 5 нас хүртлээ тасралтгүй Яагаад гэж асуудаг нь танин мэдэхүйтэй холбоотой. Шинэ юм танин мэдэхийн тоолонгоор тархины эс шинэчлэгдэн урган төлжиж байдаг тухай батлагдсан судалгаа бий.

Бидний амьдралд голлох байр суурийг эзлээд буй ч нүдэнд харагдахгүй тэр 80%г хэн захирдаг вэ? Үүнийг Сүнс буюу Далд ухамсар захирдаг. Сүнс гэж юу вэ? Түүнийг бидэнд амь өгч буй дотоод хүн гэж нэрлэж болно. Бидний аав ээж “Биеийг нь төрүүлсэн болохоос сэтгэлийг нь төрүүлээгүй“ гэж ярьдаг даа.

Бас хэн нэгэн хүнийг нас бархад бид “хөөрхийдөө тэр гуай бурхан болчихож, эсвэл өөд болчихож“ гэх мэтчилэн ярьдаг. Яагаад хүнийг нас барах үед бурхан болчихлоо, бурханы оронд морилжээ гэж ярьдаг вэ ? гэхээр Сүнсийг Бурхан бүтээсэн учраас л тэр юм. Бидний дотор хүн өлсдөг тухай дээр ярьсан.

Тэгвэл Сүнс: Өлсөх үед нүүр царай барайж гэрэлгүй болдог. Хөгшчүүл ярьдаг байсан даа “за даа миний явах цаг ч ойртсон бололтой дог хүүхэд надаас цэрвээд нохой надруу хуцаад байх болчихлоо” гэж.

Яагаад хүүхэд нохой эвгүй харьцаад байна вэ гэвэл тэд хүний гэрлийг мэдэрдэг. Тэрхүү гэрлийг өнөөдөр Аура, Гэрлэн бие гэх мэтээр ярьж байна. Сүнс өвдөж ядрах үед бидний хэлдгээр хийморьгүй болдог.

Тэгээд утга учиргүй гутарч гансарч стресс дипрессд орж эхэлдэг. Ажил үйлс ч бүтэхгүй нойр хоолондоо ч муудаж өвчний онош тодорхойгүй болдог. Сүнс бас гомддог. Сүнс нь гомдсон хүнийг Монголчууд Тэнгэр нь хаясан нөхөр шүү гэж хэлдэг төдийгүй “гомдол Сүнсэнд нөлөөлж удам дамждаг” гэдэг нь бүх шашны сургаалд байдаг.

“Уучил өршөө” хэмээх сургаал буюу үүнийг Монголчууд жилдээ цагаан сараар хөөрөг зөрүүлж тэр жилийн гомдсон үл ойлголцсон бүхнээ цайруулдаг ёсон бий болсон байдаг.

Бидний махан бие өвдөөд өлсөөд ирэхээрээ үхдэг бол дотор хүн буюу Сүнс маань үхдэг үү гэсэн асуулт зайлшгүй гарч ирнэ. Ньютоны баталсан Термодинамикын l хуулиас үзвэл:

Энерги (Сүнс) оргүй хоосноос үүсдэггүй
Энерги нэг биеэс нөгөөд шилждэг (мэдээллээр)
Энерги устаж үгүй болдоггүй хэмээн батлажээ.

Эндээс хүн төрөлхтөний эрж хайгаад буй урд хойд нас, диваажин, тэнгэрийн оршихуйн талаархи зүйл урган гарч ирнэ. Сүнс үхдэг үү? гэсэн асуултанд ямарч хүн үгүй л гэж хариулна.

Тэгвэл Сүнс үхдэггүй өнө мөнхөд оршдог юм бол түүнийг бид дотоод хүнээ гэж хүлээн зөвшөөрч буй л юм бол бас түүнийг өлсдөг өвддөг гэж мэдсэн бол одоо юугаар хооллодог юм бол гэсэн асуулт хар аяндаа л гарч ирэх ёстой.

Сүнс юугаар хооллодог вэ? Монголчууд ”Амны билгээс ашдын билэг” шалтгаалнаа гэж ярьдаг бас “Үгээр цохисноос сүхээр цохь”, “Аавын сургаал алт Ээжийн сургаал эрдэнэ” ч гэж хэлэлцдэг. Эдгээр үгэнд ямар утга нуугдаж байна вэ? Бидний өвөг дээдэс ямар нэг зүйл мэдээд байсан юм биш биз?

Мөн 10 цагаан буян гэж ярьдаг. 10 цагаан буяны анхдагч нь “сонсох буян” байдаг гээд хүүхдийг багаас нь “том хүний үг битгий чагна”, “хэрэгт бүү дурла” гэж өсгөсөн нь нялх балчир цэвэр оюун санааг хиртүүлэхгүй гэсэн бас 70-80% усан бүтцийг эвдэхгүй гэсэн гүн ухаан байсан бус уу.

Үгээр хүнд амь өгч ч болдог үхүүлж ч болдог юм бол бидний “Амь буюу Сүнсний хоол ” маань ҮГ болж таарлаа. Гэхдээ сайныг дагавал сарны гэрэл мууг дагавал могойн хорлол гэдэгчлэн ХООЛ болдог ч үг байна ХОР болдог ч үг байна.

Эртний Грекийн гүн ухаанч Плоутон “Сул үг ихсэхэд нийгэм бохиртоно” гэсэн нь бий.
Тэгвэл бидний Сүнсэнд амь өгдөг амийг агуулсан тэр үг нь Судар номонд байдаг. Бурханы сургаал Бурханы судар ч гэж ярьдаг тэр зүйл бол хор агуулсан амьгүй үгийг сул үг буюу хов жив хэмээн нэрлэдэг хүмүүсийн хоорондын яриа билээ.

Хүн хэдийвээр цэцэн төрөвч сургаалгүйгээр үл болох хэмээн нэрт сурган хүмүүжүүлэгч яруу найрагч Инжинаш хэлсэн байдаг. Энэ нь ямар сургаалийг хэлэв. Хүний хэлсэн үг гаргасан хууль дүрэм сургаал заавар уу. Одоо танаас хэдэн асуулт асууя. Хүн хэдийд Бурханыг хайдаг вэ? Асуудал тулгарсан үедээ. Яагаад ?

Өөрөө шийдэж чадахгүй болохоороо. Тэгээд хэнд ханддаг вэ? Лам, бөө, үзмэрч, эмчид гэх мэт хүнд ханддаг. Тэд асуудлыг нь шийдэж өгдөг үү? Үгүй. Яагаад. Өөрсдөө ч мөн асуудалтай байдаг учраас Тэгвэл асуудал(зовлон) гэдэг юу вэ? Бидэнд харагдахгүй мөртлөө үйлчилээд буй тэр хүч.

Тэр хүчийг хүн хардаггүй учраас асуудлыг хүн шийдэж чадахгүй тиймээс л хүмүүс мэддэг, мэргэн хүн байна уу гээд сураглаад явдаг. Бидэнд харагдахгүй бид шийдэж чадахгүй маш олон зүйл дэлхий дээр байдаг. Жишээ нь: байгалийн гамшиг, гэнэтийн осол, гэх мэт хэлж мэдэхгүй зүйлс олон бий.

Үг 2 төрөл байдаг. Хоол болдог хор болдог үг гэж байдаг аж. Ямар үг хоол, ямар үг хор болох вэ гэдгийг бид заавал онол туршилтаар батлах гээд байх шаардлаггүй бидний бие өөрөө батлаад өгдөг. Үнэн үг хоол болдог бөгөөд худал үг нь хор болдог.

Танд хэн нэгэн худал хэллээ гэж бодьё. Ямар санагдах вэ гэж үү мэдээж таагүй санагдана, бүүр уур бухимдал төрнө. Тэгвэл та өөрөө хэн нэгэнд худлаа ярилаа гэж бодоё яах вэ гэж үү. Санаа чинь зовно мэдчих вий гэхээс айдас түгшүүр төрнө үүнээс үүдээд таагүй байдал нь стересс дипересс болж улмаар зүрх шаналж өвчин үүснэ.

Тиймээс л Монголчууд муу нуухаар сайн илчил гэсэн байх. Харин үнэнээ хэлээд сууж буй хүнийг хэн ч буруутгахгүй та ч мөн үнэнээ хэлчихвэл сэтгэл амар байдаг.
Бидний Сүнс мөнх байдаг юм бол түүнийг дотор хүн буюу амь гэж нэрлэдэг юм бол түүнд хоол хэрэгтэй.

Тэр амьд үнэн үгээр хооллодог гэдгийг бид мэдлээ “Үнэн ганц худал олон” гэж хэлц үг бий. Тэр үнэнийг л эрсэндээ хүмүүс олон янзын замаар бэдэрч олон янзын шашин үүсгэж олон янзын сургаалыг дагаж явна.

Чингис хаан зүгээр ч нэг “Хэрхэхийг Тэнгэр мэдтүгэй”, “Тэнгэрийн доор бүх хүн айтугай биширтүгэй” гэж хэлээгүй байх Тэгвэл Тэнгэрийн үг буюу Бурханы сургаал Үнэн үгээр Сүнсээ хоолловол Сүнс:

Тэнхэрнэ
Гэрэлтэнэ
Эдгэнэ
Сэргэнэ

Бидний 80%г бий болгож буй Сүнс маань гэрэлтэй бол бидний гадна бие маань ч гэрэлтэнэ. Монголчууд нүүрэндээ галтай нүдэндээ цогтой гэж ярьцгаадаг. Сүүлийн үед Аура буюу гэрлэн бие гэж их ярьцгаах болжээ.

Бидний махан биеийн гадуур бүрхээд байгаа тэр гэрэл хаанаас гараад байгаа юм бол гэж та ер нь бодож үзсэн үү? Энэ яг л чийдэн шиг. Дотор нь цахилгаан дамжуулах бяцхан утас гэрэлтэн асаж гаднах шилэн талстаар гадагшилан гэрэлтэж буйтай адил таны Сүнс гэрэлтэж байвал гадна махан биеэр тань дамжин гадагшилсан тэр гэрлэн бүрхүүл дуран авай буюу джитал аппаратанд харагдаж буй нь тэр юм.

Энэ нь бас л бидний нүдний харах хязгаараас болоод энгийн нүдээр бус нарийвчлалтай аппаратаар харахаас өөр аргагүй байдаг билээ.

Үүнийг эртний нэгэн сударт “Зүрх жаргалтай бол нүүр царай хөгжилтэй, Харин зүрх гутрах үед сүнс эмтэрнэ” гэж тодорхой хэлсэн байдаг.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Цагаан Aй.

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье