Босоо бай, гэрэлтэй бай, аатай бай, нандин бай, үнэтэй бай, эрхэм бай, бардам бай, харц өөдөө бай, дугарвал чангахан дуутай, алхвал л золбоотой алхаатай, мөрөө тэнэгэр, хүчтэй бай.
Энгийн юмсын эв олдоггүй хүнд дургүй. Удаан, хөдөлж ядсан, цаг нөгцөөсөн хүнд дургүй.
-Сурталчилгаа-
Маш их хурд, нэг хоёр гурвыг зэрэг амжуулах чадвартай, байхгүйнхээ төлөө байлгах гэж тэмцдэг, гомдолдоггүй, тэгээд шударга, алдаа онооны дундуур өөрийн зарчмаараа явж чаддаг, бие даалттай, өөртөө итгэлтэй, арга зам олдог, уйлсан ч босоод инээгээд урагш алхдаг хүнд дэндүү хайртай.
Байхгүй, зовж байна гэх ч алхам арга заагаад ч хөдөлдөггүй, хийдэггүй, тэмцдэггүй, асдаггүй, алалцдаггүй, амьдралтай сөрөлцдөггүй хүнд дургүй ээ6 Унхиагүй байх лав л би биш. Нүдний галаа өрдөх үү, унагах уу хүн өөрөө л мэддэг.
-Сурталчилгаа-
Болгоноо гээд ханцуй шамлахад бүдэрч унавч болгодог л юм. Чаднаа гээд хийморио дэлдээд гарахад чадчихсан байдаг л юм. Босоо бай, гэрэлтэй бай, аатай бай, нандин бай, үнэтэй бай, эрхэм бай, бардам бай, харц өөдөө бай, дугарвал чангахан дуутай, алхвал л золбоотой алхаатай, мөрөө тэнэгэр, хүчтэй бай.
Олны дунд ч нээлттэй дугарч, хүний нүд рүү харж ярьж сур. Өөртөө итгэх итгэл. Ассан шиг ас. Амьдарсан шиг амьдар.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!