Monday, September 16, 2024
Home » Бүдүүн гэдсэнд үхэл нуугддаг

Бүдүүн гэдсэнд үхэл нуугддаг

by admin
0 comment

Бүдүүн гэдсэнд үхэл нуугддаг.
1. Бүдүүн гэдэс хүний дулааны тѳв өөрөөр хэлвэл гэр тасалгааг дулаацуулдаг зуух гэсэн үг. Тэгвэл зуухны түлш нь юу вэ гэвэл эслэг хүнс!

Бид эслэг хүнс гэхээр овъёос жимс ногоо л гэх байх. Эслэг хүнсэнд ногооноос хүрэн манжин, лууван 2 л хамгийн сайн нь. Та хоолны ѳмнѳ 5 зүсэм хүрэн манжин, 5 зүсэм лууван зажлаад бай !!! Тэгвэл 3 сарын дараа таны бие эрүүлжиж эхлэнэ.

-Сурталчилгаа-

Цагаан идээнээс аарц, гэрийн нѳхцѳлд бүрсэн тараг, ээзгий, бяслаг орно. Жимснээс ногоон алим, чангаанз гэх мэт. Үүнийг хүн бүхэн мэдэх учир товчхон орууллаа. Харин танд ганцхан зүйлийг сануулая бас гуйя.
Хоол идэхээс 30 минутын ѳмнѳ бүлээн усаа уугаад, хоолны ѳмнѳ амьдралын хэвшил болгоод хүрэн манжин, лууван хоёрыг хүүхэд, хѳгшидгүй зажлаад сурчих гэж гуйж байна. Энэ л эрүүл амьдрахуйн эхний цагаан толгойн А үсэг шүү.

Тэгээд хоолноосоо хойш 1 цагийн дотор ус шингэний тѳрлийн зүйл бүү ууж бай. Ѳнѳѳдѳр Монголчууд хорт хавдраараа дэлхийд тэргүүлж буйн бүх учир шалтгаан 100% бүдүүн гэдэсний бохирдол. Таны бүдүүн гэдэс бохирдоод ирэхээр тархины сэтгэн бодох чадвар муудаж, сэтгэлгээний хурд удааширч, зан ааш огцом өөрчлөгдөж, шалтгаангүй уурлаж, хуян хѳѳрч, хүзүү нуруу чилж, үе мѳч ѳвдѳж, яс ургаж, нүд, шүд шарлаж, арьс хурайшиж, батга гарч, үс хумс салаалж, хичнээн эм тариа витамин БАД уусан ч үр дүн гарахгүй болдог.

Тиймээс дорно дахиныханд “Бүдүүн гэдсэнд үхэл нуугддаг” гэдэг онол бий. Та бүдүүн гэдсээ цэвэрлэж буй нь энэ гээд үнэтэй зүйл хэрэглээд эсвэл угаалгаад хэсэгхэн зуур л гайгүй болно. Тэгээд эргээд л бахь байдгаараа байна. Тиймээс хамгийн амархан зүйл нь зүгээр л хоолныхоо ѳмнѳ хүрэн манжин, лууван хоёрыг бүүр сайтар каш болтол зажлаад идчих!

Түүнээс гадна хамгийн чухал зүйл бол БҮДҮҮН ГЭДЭС ТѲМѲР МАХБОДТОЙ, бидний амьдралын турш цуглуулсан уй гашуу БҮДҮҮН ГЭДЭСэнд орж нуугддаг. Уг нь Бүдүүн гэдэс хүний биеийг эрчим дулаанаар хангадаг учир түүнд ЭР ЗОРИГийн энерги хуримтлагдах байтал уйтгар гуниг уй гашуу хуримтлагдчихаар яах вэ? Ажил бүтэлгүйтнэ, Айдсаас салахгүй болно!

Хүний амьдралд аав, ээжээ алдах, хайртай хүндээ хаягдах, итгэсэн найздаа хулхидуулах гээд уй гашуу уйтгар гуниг алийг тэр гэх вэ? Хэрэв бидний бүдүүн гэдэс бохирдолтой бол тэр бүх гуниг зовлон чинь таны бүдүүн гэдсэнд нуугдаж та хичнээн бясалгаж уучилж ѳршѳѳж мартсан ч бүдүүн гэдэс чинь ТѲМѲР махбодьтой учир металийнхаа шинж чанарын дагуу хатуурч нягтарч автоматаар хог новш цуглуулагч болж хувирдаг.

Ингээд зан ааш араатанлаг адгууслаг болж ѳѳрѳѳ хэлэхийг хүсээгүй ч муухай үг амнаас гарч ажил үйлсээ ѳѳрѳѳ нурааж азгүйтүүлдэг металлын эрчмийн нягтрал нь бие махбодийн тѳвшинд байнга ханиад томуу тусах, багтраа астам болох гэдэс хий дүүрэх цаашлаад уушигны хорт хавдар арьсны янз бүрийн ѳвчнүүд үүснэ!

Харин эсрэгээрээ Та бүдүүн гэдсээ цэвэрхэн байлгаж чадвал ааш зан дѳлгѳѳн бие эрүүл залуугаараа зѳн совин илүү хѳгжиж инээд баяслаар дүүрэн аз жаргалтай амьдрах болно. БҮДҮҮН ГЭДЭСЭЭ ЦЭВЭР БАЙЛГАХ НЬ хамгаас чухал.  Цаашлаад бүдүүн гэдэс ямар байна тархины үйл ажиллагаа яг түүнтэй адил байна. Юм мартдаг сэтгэх санах тогтоох хурд удаан бол бүдүүн гэдэсээ цэвэрлээрэй.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Маралгоо Уламжлалт Эмчилгээ – Аарцаг Нурууны Бариа Заслын Төв

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье