Бат бөх цайз ч хэзээ нэгэн цагт нуран унана
Баталгаатай мөнхийн юм гэж энэ хорвоод нэгээхэн ч үгүй
Наран дэлхий гариг маань ч өөрийн гэсэн настай
Найдвартай мөнхийн юм гэж энэ орчлонд даан ч үгүй
Ер бусын зүйлийг хайж амьдралаа үрэх хэрэг байна уу даа
Ертөнц гэмээ нь солонгон бүжиг илбийн үзэгдэл шүү дээ
Хаа нэгтээгээс аврал хайж явахын хэрэг байна уу даа
Хайгаад байсан зүйл чинь чиний дотор байгаа шүү дээ
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.