Monday, September 16, 2024
Home » Хайрлахдаа харам хүнийг Хайрын тэнгэр ивээдэггүй юм Хатгалдахдаа бэлэн хүнийг Хан орчлон таалдаггүй юм! Үнэнтэйгээ тулдаггүй хүний үйл мөр тэнийдэггүй юм. Үгэндээ хүрдэггүй хүний үнэ цэнэ өсдөггүй юм

Хайрлахдаа харам хүнийг Хайрын тэнгэр ивээдэггүй юм Хатгалдахдаа бэлэн хүнийг Хан орчлон таалдаггүй юм! Үнэнтэйгээ тулдаггүй хүний үйл мөр тэнийдэггүй юм. Үгэндээ хүрдэггүй хүний үнэ цэнэ өсдөггүй юм

by admin
0 comment

Уухайлахаас ичдэг хүний
Урам зориг бадардаггүй юм
Уйлахаас зовдог хүний
Уйтгар гуниг тайлагддаггүй юм!
Уучлахаас дөлдөг хүний
Урагшлах зам тэгширдэггүй юм
Уясахаас айдаг хүний

Уушиг зүрх гэрэлтдэггүй юм!
Хурайлахдаа хулгадаг хүний
Хураах буян арвиждаггүй юм
Хуваалцахдаа нарийлдаг хүний
Хувь хишиг дэлгэрдэггүй юм!

Хуурахдаа сийхгүй хүний
Хувьсах ухаан гийдэггүй юм
Хулгайлахдаа ичихгүй хүний
Хуудуутай сэтгэл ханадаггүй юм!

Хайрлахдаа харам хүнийг
Хайрын тэнгэр ивээдэггүй юм
Хатгалдахдаа бэлэн хүнийг
Хан орчлон таалдаггүй юм!

Үнэнтэйгээ тулдаггүй хүний
Үйл мөр тэнийдэггүй юм
Үгэндээ хүрдэггүй хүний
Үнэ цэнэ өсдөггүй юм!

Уур хилэнгээ барьдаггүй хүний
Улаан элэг тэсдэггүй юм
Ууж идэхээ тааруулдаггүй хүний
Ураг бие гавьдаггүй юм!

Уужим дэлхийг хайрладаггүй хүний
Ухаан санаа цэлмэдэггүй юм
Улс түмнээ боддоггүй хүний
Ураг удам цэгцэрдэггүй юм аа!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Сийлэн Удган

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье