Monday, September 16, 2024
Home » Хөх өвгөдийн захиас: Хүнийг хэлбэл Өөрийгөө хэлсэнтэй адил

Хөх өвгөдийн захиас: Хүнийг хэлбэл Өөрийгөө хэлсэнтэй адил

by admin
0 comment

Өвөг дээдэс минь сургаалт үгсээрээ болохгүйг нь хэлж, болж бүтэх зүйлсийг маань хөтөлж ирсэн ачтай буянтай ухаант мэргэн ард билээ.

Өвөг дээдсийн сургаалт үгсийн цоморлигийг Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ түүвэрлэн хүргэж байна.

Авах идэхэд шунагч өнгөч зусарч хүн
Сүүлгүйгээс биш нохойтой адил

Муу явахад нөхөр олон
Сайн явахад садан олон

Архичин хүн галзуу хүн адил

Муу хүнд хойтон жил олон
Залхуу хүнд маргааш өдөр олон

Хүн болох багаасаа
Хүлэг болох унаганаасаа

Хүн хүндээ
Хүлэг эрчиндээ

Хувьтай хүн
Хур борооноор

Хүн хоолоор
Хүлэг өвсөөр

Хүн хувцсаар
Мал хүчээр

Хүн хэлээр
Мал хөлөөр

Хүний хэрээр
Хүрээний тангаар

Хүнийг аргаар
Хүлгийг уургаар

Хуурамч хүн
Хуулиас аймтгай

Ойгүй хүнд хэлсэн байсан хоёр адил
Ёроолгүй саванд хийсэн байсан хоёр адил

Ойрын жаргалд ташуурч алсаа боддоггүй хүн
Алахаар бордсон гахай адил ажиггүй хэвтэхгүй адил

Үр удамгүй хүн үндэсгүй модтой адил
Үртэй хүн өвдөгтэй шувуу адил

Хүн өвөг язгуураа мэдэхгүй бол
Ойн сармагчинтай адил

Хүнд хэлүүлсэн,
Хүлэгт бариулсан хоёр адил

Хүний бурхан
Өөрийн буг хоёр адил

Хүнийг хэлбэл
Өөрийгөө хэлсэнтэй адил

Хэрэглэх эрдэмгүй хүний ам нь хэрэггүй онгойсон нүхтэй адил
Хэтэрхий эрдэмт хүний амь нь хээрийн бардам лянхуатай адил

Цай аягалахгүй дайлах
Малтай өмсөхгүй золгохтой адил

Ховдог хүн хон хэрээтэй адил
Хэрүүлч хүн өмхий хүрэнтэй адил
Ховч хүн хоёр хөлт могой адил
Ховын үг хоёр үзүүрт зүү адил

Хөгшин хүн үхэхээрээ айлгана
Хүүхэд уйлахаараа айлгана

Номхон тэмээг ноолоход амар
Ноомой хүнийг зарахад амар

Эх сурвалж: Монгол ардын зүйр цэцэн үгс: Хүн

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье