Эрүүл амьдарна аа гээд хичээхэд эрүүлийн жаргал ирнэ ээ хө Эвтэй явна аа гээд хичээхэд эвийн хүч ивээнэ ээ хө
Эерэг сэтгэнэ ээ гээд хичээхэд элэг зүрх тань эвлэнэ ээ хө Эрдэм сурна аа гээд хичээхэд эрчит тархи тань баясана аа хө!
-Сурталчилгаа-
Амжилтыг атгана аа гээд зүтгэхэд аз од тохионо оо хө Амьдралаа хайрлана аа гээд зүтгэхэд алаг орчлон түшнэ ээ хө Амлалтаа биелүүлнэ ээ гээд зүтгэхэд алдар хүнд чинь өснөө хө Алдаагаа засна аа гээд зүтгэхэд ахан дүүс чинь дэмнэнэ ээ хө!
Өөрийгөө ялна аа гээд зориход өвгөд дээдэс тань уухайлна аа хө Өөдрөг явна аа гээд зориход өгсөх зам зурайна аа хө Өнгөрсөнд амьдрахгүй ээ гээд зориход өнөөдөр чинь тодорно оо хө Өрсөлдөж зүдрэхгүй ээ гээд зориход өр зүрх чинь амирлана аа хө!
-Сурталчилгаа-
Хүн шиг амьдарна аа гээд хөдөлмөрлөхөд хөх тэнгэр харна аа хө Хүлээсээ тасдана аа гээд зориглоход хүч тамир орно оо хө Хүслээ биелүүлнэ ээ гээд итгэхэд хорвоо ертөнц туслана аа хө Хүнийг шүүхгүй ээ гээд ухамсарлахад хөх сүнс тань гэрэлтнэ ээ хө! Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Батсүхийн Эрдэнэтуяа / Хичээхэд…/
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!