Өвөг дээдэс маань өнөөгийн бидэнд өвлүүлэн үлдээсэн эрхэм нандин зүйл бол Монгол ёс заншил билээ. Хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд орсон монголчуудын нэг гайхамшиг бол нүүдэлчдийн ёс заншил юм.
Монгол ёс заншил түүхийн урт замыг туулахдаа залгамж үеэ эрдэм номтой, нинжин сэтгэлтэй, эрэлхэг зоригтой, унасан газар, угаасан усаа гэсэн чин санаатай, ажил амьдралын гярхай ухаантай, төрөө дээдлэх, ёсоо хүндэтгэх эрхэм сайхан чанарыг эзэмшсэн хүн болгосоор иржээ.
Тэгээд 6-7 наснаас нь эрэгтэй, эмэгтэй хүүхдийн хийх ажил хүмүүжилд ялгаатай хандаж, хөвүүн нь аав, ах нараа дагаж адуу манах, морь уургалах, мал хариулах, ан агнах, аян жинд явах зэрэг ажлыг сурдаг бол охин нь эх, эгч нарынхаа дэргэд үйл оёх, хоол унд хийх, цагаан идээ боловсруулах сааль саах зэргээр гэр орны ажилд суралцдаг аж.
- Хэлж чадмагц эрхлэх дууг үл гаргана
- Явж чадмагц дөрвөн зүг дээд доодыг ухуулна
- Мэхэсхийж чадмагц ёслол найр тавих эцэг эхээ хүндэтгэхийг сургана гэжээ.
Хүүхдийг ийнхүү амьдралын ухаан суулгаж, амьжиргааны дөртэй болгохдоо аливаа ажлыг яаж хийхийг үгээр биш, биеэрээ үлгэрлэж дагаж дуурайлган сургадаг нь гэрийн хүмүүжлийн нэг онцлог аж.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Монголчуудын өв соёл
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!