Monday, September 16, 2024
Home » Эрлийз хүүхэдтэй болох нь Монгол генд хохиролтой

Эрлийз хүүхэдтэй болох нь Монгол генд хохиролтой

by admin
0 comment

Монгол хүний зүрхний агшилтын дээд давтамж 30-40 насны хүн дээр 140с дээш гардаггүй. Гэтэл европынхны хувьд энэ үзүүлэлт 200 байдаг. Өөрөөр хэлбэл ядрах дээд ачааллын үед Монгол хүний зүрхний агшилтын давтамж харьцангуй бага байдаг гэсэн үг юм.

Монголчууд европынхонтой ижил ажил гүйцэтгэхэд тэднээс бага хүчилтөрөгч зарцуулах буюу хүчилтөрөгч “гамтай зарцуулдаг” гэх жишээтэй. Монгол хүн “бага хүчээр их ажил амжуулах” чадвартайг энэ хүчин зүйл харуулдаг.

Монгол хүний дотоод эрхтэний жинг өөрийнх нь биеийн жинтэй харьцуулсан хэмжээ европ хүнийхээс их юм. Өөрөөр хэлбэл Монгол хун тэднээс арай бага биетэй ч таван цул эрхтний жин нь европ хүнийхтэй ойролцоо байна. Монгол хүний дотоод эрхтний эс нягт, туслах эд буюу булчирхайн жин нь харьцангуй их байна гэсэн үг.

Мөн уушигны урт өргөн, нарийн гэдэс нь урт, бамбай булчирхай, төмсөгний жин ээрэг нь гадаадын эрдэмтдийн (бусад орны хүмүүс дээр) тогтоосон хэмжээнээс бага зэрэг ялгаатай байдаг. Жишээ нь 1977 онд олон улсын судлаачид европ хүний уушигны уртыг 27- 30 см, өргөнийг нь 13-14 см гэж тогтоосон байдаг.

Тэгвэл эрүүл Монгол эр хүний уушигны урт 20,2-23,5 см, өргөн нь 15,1-15,4 см байна. Уушиг 1-2 см илүу өргөн гэдэг их ялгаа. Гэтэл жингийн хувьд ойролцоо байдаг.

Хүн сансрын жингүйдлийн байдалд ороход тархины тэнцвэрийн аппаратын алдагдалд заавал ордог юм байна гэж Монгол хүнийг сансарт нисэхээс өмнө эрдэмтэд үзэж байсан. Гэтэл Монгол хүн сансарт нисээд тархины тэнцвэрийн аппаратын алдагдалд орохгүй байсаар буцаж ирсэн.

Үүний учир шалтгааныг эрдэмтэн судлаачид одоо хүртэл олж тогтоож чадаагүй байгаа. Энэ мэтчлэнгээр бидэнд бусдаас ялгарах зүйл яах аргагүй байгааг мэдэрч байсан учраас өвөг дээдэс маань тэнгэрийн өнгөөр өөрсдийгөө Хөх Монголчууд гэж нэрлэсээр ирсэн биз ээ

. Өмнөд солонгосын угсаатан зүйч эрдэмтэд, антропологчид Монголчуудын угсаа гарлыг судалж үзээд 30 эцгийн хүүхдүүд юм байна. Монголчууд чинь гетерогени үндэстэн юм гэж тодорхойлсон. Тиймээс Монголчууд бид хүн төрөлхтөний язгуур чанарыг хадгалж байдаг гэх бүрэн үндэстэй.

Учир нь ихэнхи үндэстнүүд, нэн ялангуяа азийн үндэстнүүд 5 юмуу, 6-хан эцгийн хүүхдүүд байдаг. Тиймээс цусаа цэвэршүүлэх шаардлага тэдэнд илүү их хэрэгтэй бол бидэнд бараг хэрэггүй.Дээр нь Монгол хүний зөн совин, далд ухамсар зэрэг судлагдаагүй биет бус чадвар гойд онцгой.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Khurts Khurts

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье