Хар нохойн там
Хараалын тусгал элэг зүрхэнд.
Хормойн явдал үрд
Хэрүүлийн бузар галд
Үхээрийн бузар зүүдэнд
Лусын хорлол арьсанд
Архины дэв агсанд
Гал бузарлаваас нүдэнд
Ус бузарлаваас лусад
Сэтгэл бузартваас хийморьд
Сүлд тэнэвээс мунхаг
Сүнс зайлбаас үхэлд
Заяа хазааваас үйлсгүй
Хар хэл ажил саатуулна
Цагаан хэл бие иднэ
Атаа жөтөө зүс доройтуулж
Улаан идээны бузар ходоодонд
Цагаан идээний бузар аминд
Хар идээний бузар амьдралд
Эцгээ гомдоовол хоосорно
Эхээ гомдоовол өвчилнө
Үрээ орхивол нас ахардана
Эр нь Малгайгаа гээвэл сүлд одож
Эм нь ээмгээ соливол зовлонгоо солино
Сэтгэлийн муугаас зовлонгийн үүд
Саа дайрваас дутуу харвах
Өндөг хагалвал үргүйдэх
Үндэс булгалбал үгүйрэх
Хүний эр долоон жилийн зовлон
Үрийн нэхэлтэй эм насан туршийн зовлон
Цагаан сүүний гомдол үүрсэн
Эрийн зам төөрнө
Буянаа барвал хоосорч
Харамчаас өрөнд
Харалганаас зовлонд
Эм хүний нулимс нэхэл хатуутай
Эр хүний зүхэл үрд халгаатай
Эцгийн тэнэгт хүүгийн үйлс дордож
Эхийн тэнэгт охин үрийн заяа хазайна
Удмын хазгай үр үндэст
Залуугийн нүгэл өтөл цагт
Шуналтайгаа зөнвөл ачтайгаа таарахгүй.
Нохой албаас сүүжээ цоортол хэвтэх
Ачтанаа харааваас амны хишиг зайлах
Хүний муу үзвээс үрийн чинь мууг хожим хэн нэгэн үзнэ
Хулгай хийвэл хожимоо гуч нь зовох
Буртагтай хувцаснаас Өвчин салахгүй
Буруу газар хонох аваас цочих айх
Гай дагавал зүүд муудна
Харамсаж өгсөн зүйл хэрэглэвэл гарз гарах
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Ангар Зайран