Saturday, July 27, 2024
Home » Амжилтын энгийн нууц

Амжилтын энгийн нууц

by admin
0 comment

Өөрийн хүслүүдийнхээ(амьдралын бүхий л салбар чиглэлүүдэд) гол цөмийг оновчтой тодорхойлох нь түүний биелэлтийн хамгийн гол үндэс суурь байдаг. Бидний санаа бодол дээр бүхий л зүйл суурилдаг гэдгийг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг. Бид өөрсдийн бодол ба хүслүүдээр өөрийнхөө эргэн тойронд бодит байдлыг бүтээж байдаг.

Хүсэл бол энэ орчлон дээрхи хамгийн хүчирхэг эрчим. “Хүн өөрийгөө ямар нэг зүйлд бүрэн зориулахад Орчлон бүхэлдээ түүнд туслахын тулд өөрчлөгддөг” гэж Гёте бичиж байж.

Бидний амьдарч буй нийгэмд, статитистик судалгаанаас үзвэл хүмүүсийн 3 хувиас арай цөөн нь бусад бүгдээсээ илүүтэй олон зүйлд хүрч чаддаг ажээ. Тэдний бусад хүмүүсээс ялгарах үндсэн шинж чанаруудын нэг нь маш тодорхой зорилготой байж, төлөвлөлттэйгөөр амьдрах чадвар юм.

Үүнийг дараахь байдлаар бүрэн дүүрэн тайлбарлаж болно. Ямар ч үйлдвэр, ямар ч бүтээн байгуулалт юунаас эхлэдэг билээ? Бизнес төлөвлөгөө, төсөл хөтөлбөр зохиохоос эхлэдэг. Үүнд хэдийчинээ цаг хугацааг зарцуулна, нарийн ширийн бүх зүйлийг нь хэдийчинээ бодож эргэцүүлсэн байна төдийчинээ үр дүн сайн байдаг.

Яаран сандран төлөвлөсөн байр сууцанд амьдрах хүсэлтэй хүн байх уу? Эсвэл анхаарал, хайхрамжгүй инженерийн бүтээсэн машиныг унаад давхих хүн хир олон байх уу? Харамсалтай нь, бид өөрсдийн амьдралдаа туйлын хариуцлагагүй ханддаг.

Чухам юуны тулд амьдраад байгаа, амьдралаас чухам юу хүсээд байгаагаа бараг хэн ч мэддэггүй. Мянга мянган хүнд зөвлөгөө өгч байсан, олон олон улс орнуудад олон тооны сургалт семинар, лекц, тренинг хийж байсан, хүний хувьд үүнийг бүрэн хариуцлагатайгаар мэдэгдэх байна.

Цөөн хэдэн маш амжилттай яваа, эв нийцэлтэй бизнесменүүд амьдралын үүрэг зорилгоо бичсэн байсан. Тэд чухам юу хүсээд байгаагаа болон түүнийг хэрхэн хэрэгжүүлэхээ маш тодорхой мэдэж байсан. Бид хүссэн ч эс хүссэн ч энэ ертөнцийн хууль ийм: хэрэв бид өөрсдийн амьдралын зохиолыг өөрөө өөрсдөө л бичихгүй бол үүнийг маань бусад хүмүүс бидэнд зориулж бичих болно.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Boldsukh Badamsed Ведийн зурхайч, сэтгэл зүйч Рами Блектийн лекцээс

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье