Home » Нялх хүүхэдтэй айл гөлөг тэжээдэггүй. Учир нь

Нялх хүүхэдтэй айл гөлөг тэжээдэггүй. Учир нь

by admin
0 comments

Буурал өвөг дээдэс минь үр хойч бидэндээ болохгүйг нь хэлж өгч, болох зүйлийг нь билэгшээн үлдээж,
ухаан нэмж, хойч үедээ уламжлан хүргэхийг захиж үлдээсэн билээ.

Аливаа зүйлийг мэдэхгүй байх нь ухааныг тэлж өгдөггүй гэмтэй билээ. Тиймээс үр хүүхэддээ чадах чинээгээрээ ёс заншилаа хэлж өгөх нь тустай.

-Сурталчилгаа-

 

Хайч ангайлгаж орхидоггүй. Хамхиулж байх. Ороо засаад унталгүй хоосон хонуулж болохгүй. Чөтгөр ороод унтчихдаг. Саваа мод барьдаггүй хоосроно модоо тулна. Хайч ангалзуулдаггүй. Долоовор хуруугаараа юм чичилж заадаггүй.  Хүн рүү хуруугаараа чичилдэггүй.

Нялх хүүхэдтэй айл гөлөг тэжээдэггүй гэх. Хайраа булаацалдана. Мөр нь цоорсон урагдсан хувцас өмсдөггүй.  Малгай тэлээнд хүндэтгэлтэй хандаж хаа хамаагүй хаядаггүй.  Өөрийн өмсөж байсан хувцасаа хүнд өгдөггүй.  Гудасыг толгойноос нь эхэлж эвхдэггүй. Хөлнөөс нь дээш нь эвхэх. Үхсэн хүний гудасыг толгойноос нь эхэлж эвхэх.

Толгой сэгсэрдэггүй. Хүний нүүр лүү нулимдаггүй. Ясыг сайтар мөлжиж хаях. Махтай үлдээдэггүй. Хөл хүндтэй бүсгүйн өмнүүр орж алхах цээртэй. Хаалга алдлах цээртэй. Хүн өнгөрсөн үед хаалга дардаг ёсон байсан.  Малгайгаа буруу буюу хойш нь харуулж өмсөх цээртэй. Хүн алсан хүн нүүрээ буруулж байгаа хэрэг.

-Сурталчилгаа-

Гэрт орохдоо тотгоноос барьж, дүүжилж орох цээртэй. Жаргалтай ч гэсэн орондоо бүү дуул, зовлонтой ч гэсэн орондоо бүү уйл. Харанхуй шөнө үсээ самнадаггүй. Харанхуй шөнө гэртээ исгэрч болохгүй Иртэй, үзүүртэй мэс зүйлсийг ир, үзүүрээр нь хүнд чиглүүлж өгөх цээртэй. Хүний малгай өмсөх цээртэй.

Зэлэн дээгүүр хөндлөн алхаж гарах цээртэй.  Уурган дээгүүр алхаж гарах цээртэй.  Хүнд салаагаараа юм өгөх, авах цээртэй.  Настай хүний өмнөөс дал мөр хавчиж мэдэхгүй гэдгээ илэрхийлэх цээртэй. Могой гэж хэлэх цээртэй. Лусын амьтан эсвэл урт хорхой гэж зөөлрүүлж ярьдаг.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Монголчуудын цээрлэх ёсноос…

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

 

 

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье