Сэтгэлийн дээд жаргал ханилан суух ухаан: Эрийн түшиг, үрсийн энэрэл болдог нь эм заяаг өвлөсний нэгэн утга учир билээ.
Монгол түмэн гэр бүлийн ариун нандин харилцааг эртнээс дээдлэн хүндэтгэж, үеийн үед ариун журмыг сахиж ирсэн ард түмэн.
-Сурталчилгаа-
Он цагийн түүхийн нугацаанд оюуны ололт амжилтаа бид гээхдээ гээж, дамжуулахдаа дамжуулан өртөөлсөөр одоо цагтай золгожээ.
Монгол түмэн хүн судлалын асар их ололт мэдлэгтэй бөгөөд хос хоёр хүмүүн хорвоогийн жам ёсоор хэрхэн аз жаргалтай амар амгалан амьдрах вэ? гэдгийг танин мэдэж үүнийгээ ч ахуй соёлдоо нэвт шингээн мөрдөж иржээ.
-Сурталчилгаа-
Үүний үр дүнд Монгол гэр бүлүүд бат бөх оршиж, сэтгэлийн дээд жаргалаар ханьсан сууж чаддаг байж. Эцэг хүмүүн гэртээ удмын голомтын галыг авчирч, харин үржүүлэн бадруулж, дэлгэрүүлэх нь эхнэр хүмүүн билээ.
Иймээс эрээ өсгөж, эрээ тэтгэж, эрээ үржүүлж, тэр бяцхан цогийг энхрийлэн хайрлаж явах учиртай гэнэм.
-Сурталчилгаа-
Эмийн сайнд эр гал асдаг гэх энэ уламжлал нь Монгол түмний язгуур үзэл юм. Бид эхийг хайрлах ёсноос эцгийг дээдлэх ёсонд шилжсэн тул эх галын ёсоо алдахгүй, эцэг ёсоо дээдлэх жаягийг үлдээсэн өвгөдийн үр сад билээ.
Эрэгтэй хүнийг хүндэлж, эмэгтэй хүнийг хайрлах нь гэр бүл бат орших үндэс юм.
Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
-Сурталчилгаа-
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!