Saturday, May 18, 2024
Home » Урт наст Цагаан өвгөнийг залж тахисан газар оронд урт нас, аз жаргал, энх амгалан оршин тогтно. Хулгай дээрмийн аюул, хараал, муу ёроос хамгаална хэмээн үздэг

Урт наст Цагаан өвгөнийг залж тахисан газар оронд урт нас, аз жаргал, энх амгалан оршин тогтно. Хулгай дээрмийн аюул, хараал, муу ёроос хамгаална хэмээн үздэг

by admin
0 comment

Цагаан өвгөний нэрийг түвдээр “Цэрэндүг” хэмээнэ.
Монголоор “зургаан урт настан” хэмээн хөрвүүлэх ба “мөнх сүндэрлэх уул, мөнхөд урсах рашаан, мөнхөд наслах хүн, мөнхөд наслах гөрөөс, мөнхөд наслах шувуу, мөнхөд наслах мод” хэмээх зургаан зүйлийг бэлгэддэг.

Энэ 6 зүйл нь Аюуш бурханы адис хүчээр урт наслах шидийг олсон бөгөөд Цэрэндүгийг залж тахисан газар оронд урт нас, аз жаргал, энх амгалан оршин тогтдог гэж бэлгэддэг.

Цагаан өвгөн ойн мод бүхий сайхан цэцэрлэгт оршин сууж, амьтны сайн муу үйлийг тольдон сууж, уул усны эзэд савдагийг захиран суудаг гэж үздэг бөгөөд Цагаан өвгөний тахилгыг үйлдвэл хулгай дээрмийн аюул, хараал, муу ёроос хамгаалдаг хэмээдэг.

Монгол Цагаан өвгөн нь хүн зон сайн сайхан явахын ерөөлөөр баруун гартаа эрих барьж, олон хүмүүн урт наслахын бэлгэдлээр зүүн гартаа луун толгойт зургаадай таяг барьсан байдаг.

Баян тарган, сайн явахын бэлгэдлээр цагаан дээл өмсөж, газар лусыг захирах бэлгэдлээр барын арьсан гутал өмссөн ажээ. Цагаан өвгөнийг урин дуудаж, тахил өргөн баясгаснаар эд малын гарз, аливаа зэтгэр гайг тонилгон амь насыг уртасгана. Цагаан идээ, сүү тараг, өрөм ааруул тэргүүтнийг өргөн арц хүж уугиулан Цагаан өвгөний санг уншдаг.

Урт наст Цагаан өвгөнийг залж тахисан газар оронд урт нас, аз жаргал, энх амгалан оршин тогтно. Хулгай дээрмийн аюул, хараал, муу ёроос хамгаална хэмээн үздэг.

Цагаан өвгөний цамнан бүжиглэх байдлаас тухайн жилийн өвлийн цаг уур ямар болохыг мэддэг байв. Амарбаясгалант хийдийн зурхайч нар цаг уурын байдлыг урьдчилан мэдсэнийг олон түмэнд дохиолон мэдээлэхдээ энэхүү Цагаан өвгөнөөр дамжуулдаг байжээ.

Хэрэв тухайн жил өнөтэй сайхан өвөл болж өнгөрөхөөр бол Цагаан өвгөн их найрсаг зантайгаар бүжих ба харин тэр жил хатуу хариг, ширүүн өвөл болох бол Цагаан өвгөн ааш аяг муутай цамнадаг байна. Иймээс настангууд “Энэ жил Цагаан өвгөн зан сайтай байна, сайхан жил болох нь” хэмээн хуучилдаг байна.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Amarbayasgalant monastery/ Амарбаясгалант хийд

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье