Өөрийн аура өнгөө мэдчихвэл тэр өнгийнхөө эд зүйлсийг эдэлж хэрэглэвэл сүлд хийморь, цог жавхаа үргэлж өөдөө байдаг. Жишээ нь: 1980-10-24 төрсөн бол цифр тус бүрээ нэмээрэй
1+9+8+0+1+0+2+4 =25 2+5=7 тэхээр нил ягаан аура өнгө гэсэн үг. Маш цөөхөн тохиолдолд 11, 12 гардаг. Энэ бол онцгой ауратай хүн гэсэн үг.
1- гарвал улаан 2- гарвал улбар шар 3- гарвал шав шар 4- гарвал ногоон 5 -гарвал хөх цэнхэр 6- гарвал цэлмэг цэнхэр 7- нил ягаан 8- энхрий ягаан 9- цагаан 11- мөнгөлөг 12- алтлаг улаан өнгө – галзуу дур хүсэл өндөртэй, эрчим хүч дээд зэргийн, удирдах, байлдан дагуулах чадвартай, спортлог, хүссэн юмныхаа араас сайн явж чаддаг, уур уцаар өндөртэй, адгуу зантай.
Шав шар лемон шиг. Аз жаргал ялгаруулдаг, хүүхдийн ауратай адил цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг, мөнгө дууддаг өнгө учир мөнгө татдаг. Гуниглах дургүй, хэт хөөрөх хэрэггүй. Тэнцвэртэй байж тайван байх хэрэгтэй. Сэтгэлийн хөөрөлтэй гэсэн байгаа. (мантра нь: миний дотор алтан нар шиг гэрэлтэх хүч байдаг. Би яг байгаагаараа төгс)
Хөх өнгө: индиго өнгө ч гэдэг. Байгалиас заяасан далд ур чадвар мэдрэмжтэй. Бусад хүмүүсийн бодлыг уншиж чаддаг энергийг мэдэрдэг мэдрэмжтэй бөгөөд зөн билэгч, үзмэрч зурхайч хүмүүс ийм өнгийн ауратай байдаг. (индиго аура сайжруулах мантра нь: Миний бодол санаа дэлхийн болон ертөнцийн энергийн давтамжтай нэг)
Нил ягаан: зорилготой ирсэн, далд ертөнц, сүнслэг ертөнц, далд хүч өндөртэй, сансар огторгуйн өнгө, бусдын төлөө юм хийх гэж ирсэн . Бодол санааны өндөр чадамжтай. (мантра нь: хязгааргүй боломжит ертөнцөд юуг ч бүтээж болох бөгөөд би (бурхан бүтээгч, хязгааргүй ухамсар) анхдагч мөн чанарыг өөртөө агуулж байна)
Энхрий яв ягаан: зөөлөн сэтгэлтэй айлын эрх эелдэг, бусдыг гэх сэтгэл зүйтэй, хүүхдүүд их татагддаг, хүүхдийн байгууллагад ажиллавал их зүгээр, амархан гомддог, 2 хүн маргаж байхад дунд нь эвлэрүүлж чаддаг.
Тогтсон цагтаа сайн унтаж байх хэрэгтэй. Тэгвэл энерги нь цэвэрхэн байх болно.
Бясалгал хийдэг хүнээс ялгардаг ариун аура , тайван мэдрэмжийг бусдад төрүүлдэг , амархан сэвтдэг учир цайвар өнгийн ауратай хүнтэй ойр байх хэрэгтэй . Мөнгөлөн өнгө: бүтээлч хүн , амархан сэвтдэг өнгө тиймээс нээлттэй байх хэрэгтэй . Өөртөө сөрөг хүмүүсийг татах гээд байдаг. Иймээс эерэг хүмүүстэй найзлах хэрэгтэй.
Алтлаг өнгө: шар ауратай төстэй, хэдий ч эрүүл мэндээ анхаар, ногоон өнгөтэй ойр байж, байгальд сайн гар.
Мөнгөлөг, алтлаг аура их ховор тул бурханлиг сайн гэж ойлгож болно. Бодлоо маш сайн анхаар.Муу юм бодож болохгүй, биелэх гээд байдаг. Сайхан зүйл бодоорой.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Илүү дэлгэрэнгүй уншихыг хүсвэл эх сурвалжид хандаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Монгол хуудас