Амьдрал гэдэг хэн нь дийлэхээ үздэг тэмцлийн талбар биш, хэн нэгнээ түлхдэг дүүжин сандал биш ээ. Амьдрал сайхан амьдрах бүүр сайхан. Хор нь арилж, хар нь буусан, өр зөөлөн өөдөө санаатай, баг зүүдэггүй, тус санадаг, түс тас хүмүүстэй харилцах сайхан, амар байдаг.
Хамгийн бодит буян бол эргэн тойрны хүмүүсээ стрессдүүлэхгүй байх. Зарим нэг зүйлээс дутаж сурах, хүний сэтгэлийг зовоохоос эмээчихдэг ухамсар юм.
Царай сайхан байх бурханы хишиг, заяа сайн байх буурлын буян, амьдрал тэгш байх сэтгэлийн хүч. Чиний төлөө хатуу үг хэлэх хүн цөөхөн. Харин өөрийнхөө төлөө чамд нялуун үг хэлэх хүн олон.
Хүн хатуу үгэнд чангарч, нялуун үгэнд бүдэрдэг юм шүү. Үг дааж сурвал эрдэм болно. Хов зөөдөг хүнээ хөөж явуулахгүй бол хөдөлмөрлөж буй хүнээ алдахад хүрнэ шүү. Тусыг мартсан хүнтэй дахин бүү нөхөрлө.
Санаа зовох, гэмших, ичих мэдрэмжгүй хүн хамгийн аймшигтай. Тэд мэдэн будилж байгаад юу ч хийж мэднэ. Өвдөхгүй юм шиг эрүүлдээ бүү сагсуур. Өтлөхгүй юм шиг залуудаа бүү эрд. Үхэхгүй юм шиг амьдаралдаа бүү ташуур. Баян хүн гэдэг үгний хамгийн дээд тодорхойлолт бол элэг бүтэн, эрүүл саруул байх шүү.
Эмэгтэй хүн насаараа ганган залуухан халуухан дэгжин явахгүй. Сайхан байгаа дээрээ сайханаа мэдэр. Яг үнэндээ хэн ч чамайг амьдралын төлөө зүтгээд ядарсан эвий минь гэхгүй ээ. Хэрвээ хүн чам руу тэмүүлэхгүй бол түүнийг тайван орхисон нь дээр. Уучилсанаар өнгөрснийг өөрчилж болохгүй ч, ирээдүйг өөрчилж чадна.
Ухаан дутсан газар уур ноёлдог. Уур нь хүрээд л эхэлвэл миний ухаан дутаж дээ гэж өөртөө дүгнэлт хий. Хүний хойноос пялдага царайлж гүйдэггүй хүн бусдад их зантай харагддаг.
Миний ганц чаддаггүй зүйл энэ. Уучлаарай, үүгээрээ олон ч хүний дургүйг хүргэсэн байх даа. Одоо яалтай ч билээ. Хүний буян ихэнхдээ үр хүүхдээр нь дамжин ирдэг. Сайхан үртэй бол таны өгөөмөр сэтгэлийн шагнал юм шүү. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj “Сэтгэлээ нээхүй”
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!