Thursday, September 19, 2024
Home » Зорилго үгүй бол амьдрал бүүдийнэ Зовлон үгүй бол жаргал бүдгэрнэ Зүүд үгүй бол зөн бүдэрнэ Зүтгэл үгүй бол заяа зүдэрнэ

Зорилго үгүй бол амьдрал бүүдийнэ Зовлон үгүй бол жаргал бүдгэрнэ Зүүд үгүй бол зөн бүдэрнэ Зүтгэл үгүй бол заяа зүдэрнэ

by admin
0 comment

Итгэл үгүй бол зүрх мохно
Идэвхи үгүй бол аз ухарна


Итгэлцэл үгүй бол хайр халирна
Ир зориг үгүй бол амжилт алсарна

Урам үгүй бол сэтгэл унтарна
Уясал үгүй бол уушиг багтарна
Ухаарал үгүй бол сүүдэр отно
Уучлал үгүй бол сүнс доройтно

Эрдэм үгүй бол тархи хоосорно
Эмээлт үгүй бол жудаг хөөсөрнө
Энэрэл үгүй бол энэлэл гэтнэ
Эрмэлзэл үгүй бол мөрөөдөл гутна

Өчил үгүй бол өвгөд будилна
Өршөөл үгүй бол эмгэд буруулна
Өглөг үгүй бол буян барагдана
Өв үгүй бол үндэстэн мартагдана

Зорилго үгүй бол амьдрал бүүдийнэ
Зовлон үгүй бол жаргал бүдгэрнэ
Зүүд үгүй бол зөн бүдэрнэ
Зүтгэл үгүй бол заяа зүдэрнэ

Хайр үгүй бол хорвоо хөрнө
Хань үгүй бол орчлон сэрүүснэ
Халамж үгүй бол янаг хадуурна
Хатуужил үгүй бол ялалт тохуурхана

Үнэн үгүй бол жам сөхөрнө
Үзэл үгүй бол бодол сохорно
Үлгэр үгүй бол үрс мухардана
Үрс үгүй бол үндэстэн үгүйрнэ

Эцэг үгүй бол тэнгэр нурна
Эжий үгүй бол газар хөмөрнө
Эв үгүй бол эх орон бутарна
Эх орон үгүй бол эрэл зогсоно!

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Б. Эрдэнэтуяа  “Игэл үгүй бол”

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье