Адууны хомоолын засал. Хомоол бол хөх тэнгэрийн бэр.
Өвдөгний үений архаг үрэвслээс сэргийлэх аргаас та бүхэндээ хуваалцах гэсэн юм. Даарч хөрөх, жиндэх, чийгний нөлөө нь өвдөгний архаг үрэвслийг буй болгоход нэгэн гол шалтгаан болдог.
Ямар ариухан гоо дагиныг хэлээ бол доо гэж эхлээд бодогдоно доо. Гэтэл энэ нь хэний ч санаанд ормооргүй, олон жил хээр хэвтсэн адууны хөх хомоолыг л хэлдэг гээд бодоод үз. Гэтэл адууны хомоол ийнхүү нар салхинд агирч олон жил болсон учраас хур бороонд норж, чийг авдаггүй.
Хүйтэн нойтон усан бороо, цасан шамарганд шавшуулан, халуун хоол ундгүй, зутарч зүдэрч яваа хүнд гал залгуулдаг хөх хомоол бол хөх тэнгэрийн бэр гал хөстэй, хоол ундтай залгуулж, “тэнгэрийн аврал” болж, аминд орж байгаа мэтээр төсөөлөгдөх нь их талын нүүдэлчин хүний ахуй сэтгэлгээнд бол чухам зүйн доторх хэрэг буй заа.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: С.Дулам. Домог зүй, бөө мөргөлийн судалгаа. “Эрдэм шинжилгээний өгүүллийн чуулган”, I ботиос