Home » Аливаа зүйлийг эхлэхдээ эхлэлийг нь төгсгөлтэй нь хамт хар Аяа тэгж чадвал та олон зүйлээс татгалзах болно

Аливаа зүйлийг эхлэхдээ эхлэлийг нь төгсгөлтэй нь хамт хар Аяа тэгж чадвал та олон зүйлээс татгалзах болно

by admin
0 comments

Аливаа зүйлийг эхлэхдээ эхлэлийг нь төгсгөлтэй нь хамт хар
Аяа тэгж чадвал та олон зүйлээс татгалзах болно

 

Учраад амраглаж байхдаа үзэн ядаад салахыгаа олж хар
Уулзаад дотносож байхдаа дайснууд болоод хагацахыгаа хар

Хүсэн дурлаж байхдаа уйдаад залхахыгаа олж хар
Хүлээн сууж байхдаа амьдралынхаа ирээдүйг олж хар

Аливаа зүйл рүү орохдоо эхлэлийг нь төгсгөлтэй хамт хар
Аяа тэгж чадвал та олон зүйлд эргэлзэн бодож тунгаах олно

Хураан цуглуулж байхдаа орхиод одохыгоо олж хар
Х*ндагалаад ууж байхдаа с*гтоод унахыгаа олж хар

Итгээд найдаж байхдаа хууртаад хохирохыгоо хар
Ижилсээд дасаж байхдаа хаягдаад хоцрохыгоо олж хар

Аливаа зүйлийг үйлдэхээсээ өмнө эхлэлийг нь төгсгөлтэй нь хамт хар
Аяа тэгж чадвал та олон зүйлээс сэргийлэх болно

Авах гээд шунаж байхдаа удахгүй уйдахаа олж хар
Ашигтай гээд хөөцөлдөж байхдаа хожим нь харамсахыгаа олж хар

Оргил өөд мацаж явахдаа буцаад буух замаа олж хар
Одоо хийж байгаа үйлийнхээ үр дагаврыг нь олж хар

Аливаа юманд дурлахдаа эхлэлийг нь төгсгөлтэй хамт хар
Аяа тэгж чадвал та олон юмыг хаяж орхих болно

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Үзмэрч Зурхайч С.Төмөрбаатар

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая