Эм нь цэгцтэй явахад Эр нь цэх байдаг юм Үр нь сургаалтай байхад Үндэс нь бат суудаг юм.
Тараг бүрэхэд исгэл хэрэгтэй Тавиланг бүтээхэд эхлэл хэрэгтэй Зүтгэсэн хүнд зүг заавал гардаг
Зөв явахад зам заавал байдаг.
…Ховын үгнээс холуур явахад сургаарай. Холчгүй хүнээс алсуур явахад сургаарай. Үрийн явдлыг шинжиж сургаарай. Үгийн зөөлнөөр ухааруулж явахад сургаарай. Ханийн авирыг хашиж явахад яваарай Хатуу явбал зөөллөж явахад сураарай
Эх сурвалж: Урианхан Б. Галаарид “Сэрсэн түүх буюу эртний домгууд”. -УБ., 2020. “Охин үрсэд хэлэх захиас”-аас