Тотгоор шагайх цээртэй. Бусдын *мдөн доогуур шургах цээртэй. Бузартана гэх. Хэц, цэрэвний доогуур шургах цээртэй. Б*зартана гэх. Гараа угаалгүй үнээ саах цээртэй. Х*х нь яр иддэг. Авдар онгорхой орхих цээртэй. Сайтар таглах хэрэгтэй эс бөгөөд хоосроно.
Гуйлгачин хүний гарт өглөг өгөх цээртэй. Холоос чулуудаж өгөх. Эс бөгөөд өөрөө ядуурна, буянаа өгдөг гэх. Оготны нүх рүү шээх цээртэй. Сэтэрхий хүүхэд гарна гэх. Шүдний мах буюу чононд хазуулсан малын мах идэх цээртэй. Хууч өвчин хөдөлнө гэх.
Гол усанд юмаа угаадаггүй. Г*л руу цустай зүйл хийдэггүй. Ус руу гал цогтой зүйл хийдэггүй. Нүүр нь алаг цоог болно гэх. Хар ус харамладаггүй. Тотгоноос гоожиж байгаа усаар тоглодоггүй муу ёр гэх. Малгайгаа дээш нь харуулж тавьдаггүй. Шөнө орой хумсаа авдаггүй. Төөрнө гэх.
Эмэгтэй хүний б*гс рүү цохьдоггүй, хадамдаа гологдоно гэх. Чулуу түүж цуглуулдаггүй. \Чулуу цуглуулдаг хүмүүсийг хэлж байна.\ Ахмад хүний үгийг тасддаггүй. Холд яваа хүн эдлэл хэрэглэлээ хаядаггүй гэх. Эзнээ дууддагаас тэндээ эргэж хэзээ нэг цагт буцаж очдог гэх.
-Сурталчилгаа-
Буурин дээрээ хогоо үлдээсэн айл сайн явдаггүй гэх. Хоол идэх юмаа хаяж асгадаггүй. Амны хишиг ар дээрээ гарна гэх. Ус харамладаггүй. Нохой *лдаггүй. Могой *лдаггүй. Мэлхий *лдаггүй. Чулуу нясалдаггүй. Халаасаа эргүүлж явдаггүй. Хоосроно гэх.
Урт настай амьтан *лдаггүй. Нас богиносно гэх Толгойгоо сэгсэрдэггүй Угаагаагүй аяга таваг хонуулж тавьдаггүй. Заавал угаах. Ядуурна гэх. Хувцасны халаас эргүүлцэн явдаггүй. Хоосроно гэх Уруулаа гөвдөггүй. Буянаа гөвнө гэх. Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Монголчуудын цээрлэх ёсноос…
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!