Saturday, July 27, 2024
Home » Угаагүй аяга таваг хонуулж тавьдаггүй. Заавал угаах. Учир нь

Угаагүй аяга таваг хонуулж тавьдаггүй. Заавал угаах. Учир нь

by admin
0 comment

Тотгоор шагайх цээртэй. Бусдын *мдөн доогуур шургах цээртэй. Бузартана гэх. Хэц, цэрэвний доогуур шургах цээртэй. Б*зартана гэх. Гараа угаалгүй үнээ саах цээртэй. Х*х нь яр иддэг.  Авдар онгорхой орхих цээртэй. Сайтар таглах хэрэгтэй эс бөгөөд хоосроно.

 

Гуйлгачин хүний гарт өглөг өгөх цээртэй. Холоос чулуудаж өгөх. Эс бөгөөд өөрөө ядуурна, буянаа өгдөг гэх. Оготны нүх рүү шээх цээртэй. Сэтэрхий хүүхэд гарна гэх.  Шүдний мах буюу чононд хазуулсан малын мах идэх цээртэй. Хууч өвчин хөдөлнө гэх.

Гол усанд юмаа угаадаггүй. Г*л руу цустай зүйл хийдэггүй. Ус руу гал цогтой зүйл хийдэггүй. Нүүр нь алаг цоог болно гэх. Хар ус харамладаггүй. Тотгоноос гоожиж байгаа усаар тоглодоггүй муу ёр гэх. Малгайгаа дээш нь харуулж тавьдаггүй.  Шөнө орой хумсаа авдаггүй. Төөрнө гэх.

Эмэгтэй хүний б*гс рүү цохьдоггүй, хадамдаа гологдоно гэх. Чулуу түүж цуглуулдаггүй. \Чулуу цуглуулдаг хүмүүсийг хэлж байна.\ Ахмад хүний үгийг тасддаггүй.  Холд яваа хүн эдлэл хэрэглэлээ хаядаггүй гэх. Эзнээ дууддагаас тэндээ эргэж хэзээ нэг цагт буцаж очдог гэх.

Буурин дээрээ хогоо үлдээсэн айл сайн явдаггүй гэх. Хоол идэх юмаа хаяж асгадаггүй. Амны хишиг ар дээрээ гарна гэх. Ус харамладаггүй. Нохой *лдаггүй. Могой *лдаггүй. Мэлхий *лдаггүй. Чулуу нясалдаггүй. Халаасаа эргүүлж явдаггүй. Хоосроно гэх.

Урт настай амьтан *лдаггүй. Нас богиносно гэх Толгойгоо сэгсэрдэггүй Угаагүй аяга таваг хонуулж тавьдаггүй. Заавал угаах. Ядуурна гэх.  Хувцасны халаас эргүүлцэн явдаггүй. Хоосроно гэх  Уруулаа гөвдөггүй. Буянаа гөвнө гэх. Yйл үртэс хийх, ялангуяа хуучин юм оёж шидэхийг цээрлэнэ.

Эх сурвалж: Монголчуудын цээрлэх ёсноос…

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье