Өвөг дээдэс минь сургаалт үгсээрээ болохгүйг нь хэлж, болж бүтэх зүйлсийг маань хөтөлж ирсэн ачтай буянтай ухаант мэргэн ард билээ.
Өвөг дээдсийн сургаалт үгсийн цоморлигийг Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ түүвэрлэн хүргэж байна.
1. Бүсгүй хүн үс задгайлдаггүй, бэлэвсэн эм үс задгайлдаг. 2. Зуухан дотор цучил цохьдоггүй, гарз гардаг, галын эзэн цочдог. 3. Эцэг эх хүний толгойд үр хүүхэд нь иртэй зүйл хүргэдэггүй. Буяныг нь даадаггүй. Алдас болдог. 4. Долоовор хуруугаар хүн рүү зангадаггүй, ёрын хуруу гэж цээрлэдэг.
5. Уул ус руу ганц хуруугаар зангадаггүй. Уул усаа хүндэлдэг монгол хүн цээрлэдэг. 6. Овоонд чулуу шиддэггүй. Овооны эзнийг зодож буй гээд цээрлэдэг. 7. Уулын оройд морь хардаггүй. Цээрлэдэг… 8. Гол ус руу шээдэггүй бузартдаг.
-Сурталчилгаа-
9. Улаан морь унасан эм, яр шархтай хүн гол усанд ордоггүй. Лус бузартдаг. 10. Нас барагсдын нэрээр дууддаггүй яс нь өндөлздөг гэж цээрлэдэг. 11. Уул, хайрхан дээр нэрийг нь дууддаггүй цээрлэдэг. 12. Галд сүү хийдэггүй. Гал догширдог. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж: Өвөг дээдсийн ёсон
Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media дагаж бидэнтэй хамт байгаарай!