Saturday, July 27, 2024
Home » Хөх өвгөдийн захиас: Бүсгүй хүн үс задгайлдаггүй, бэлэвсэн эм үс задгайлдаг

Хөх өвгөдийн захиас: Бүсгүй хүн үс задгайлдаггүй, бэлэвсэн эм үс задгайлдаг

by admin
0 comment

Өвөг дээдэс минь сургаалт үгсээрээ болохгүйг нь хэлж, болж бүтэх зүйлсийг маань хөтөлж ирсэн ачтай буянтай ухаант мэргэн ард билээ.

Өвөг дээдсийн сургаалт үгсийн цоморлигийг Эрхэм хүндэт уншигч та бүхэндээ түүвэрлэн хүргэж байна.

 

1. Бүсгүй хүн үс задгайлдаггүй, бэлэвсэн эм үс задгайлдаг. 2. Зуухан дотор цучил цохьдоггүй, гарз гардаг, галын эзэн цочдог. 3. Эцэг эх хүний толгойд үр хүүхэд нь иртэй зүйл хүргэдэггүй. Буяныг нь даадаггүй. Алдас болдог. 4. Долоовор хуруугаар хүн рүү зангадаггүй, ёрын хуруу гэж цээрлэдэг.

5. Уул ус руу ганц хуруугаар зангадаггүй. Уул усаа хүндэлдэг монгол хүн цээрлэдэг. 6. Овоонд чулуу шиддэггүй. Овооны эзнийг зодож буй гээд цээрлэдэг. 7. Уулын оройд морь хардаггүй. Цээрлэдэг… 8. Гол ус руу шээдэггүй бузартдаг.

9. Улаан морь унасан эм, яр шархтай хүн гол усанд ордоггүй. Лус бузартдаг.  10. Нас барагсдын нэрээр дууддаггүй яс нь өндөлздөг гэж цээрлэдэг. 11. Уул, хайрхан дээр нэрийг нь дууддаггүй цээрлэдэг. 12. Галд сүү хийдэггүй. Гал догширдог.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье