Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Монгол ардын зүйр цэцэн үгсийн цоморлигийн “Зан харилцаа” -ны тухай өгүүлсэн сургаалыг хүргэж байна.
Даруу зан Залуу хүний чимэг Дотроо хар хор санаж гаднаа магтах нь Хурц мэс зөөлөн өргөж хажуунаас шидэхтэй адил
Даргын өөдөөс үг хэлэх Салхины өөдөөс сөрж шээх адил Баян хүний гараас юм авах Барын амнаас мах авах адил Зүсий нь харахаар зүрхий нь хар. Үгий нь харахаар үйлий нь хар. Хадан уул өндөр ч нар сарыг хаахгүй. Хар хор хэцүү ч үнэн үйлийг дийлэхгүй.
Илүү новшгүй гэр саруул. Элдэв бодолгүй оюун цэлмэг. Хур хоггүй хороо цэмцгэр. Хурших санаагүй сэтгэл тунгалаг.
Нөхрийн мууг харахаар Өөрийн мууг хар. Эдийн хэврэгийг гайхахаар Эзний гамыг мэд. Зажлахгүй залгих ходоодонд цөвтэй. Тунгаахгүй ярих үйлэнд цөвтэй.
Азарга алдвал барихад хялбар Ам алдвал барихад хэцүү Зан зангаа мэдэлцвэл хэлэлцэхэд амар Зам замаа ололцвол явахад амар Зангаараа явбал биед амар Замаараа явбал моринд амар Хэлэхэд амар Хийхэд хэцүү Омогтой тархинд ухаан бага Овтой тархинд ой бага
Муу хүний өвөг болохоор Сайн хүний хөтөч бол Нөхөрт нөхөр Нөхөөсөнд халаа бол Учир мэдэхгүй ноён болохоор
Учир мэдэх боол бол Хайргүй хүний эхнэр болохоор Хар элгийн хүний зарц бол Зайдан унаа бөгс холгоно.
Завхуул явдал заяа холгоно. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.
Эх сурвалж:Монгол Ардын Сургаал