Home » Хөх өвгөдийн захиас: Хүнийг хэлбэл Өөрийгөө хэлсэнтэй адил Зовлонгоос айдаг хүнд Зол олдохгүй.

Хөх өвгөдийн захиас: Хүнийг хэлбэл Өөрийгөө хэлсэнтэй адил Зовлонгоос айдаг хүнд Зол олдохгүй.

by admin
0 comments

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Монгол ардын зүйр цэцэн үгсийн цоморлигийн “Хүн” -ий тухай өгүүлсэн сургаалыг хүргэж байна.  

Хилэнц хорхойн сүүл нь хортой.
Хилэнцэт сэтгэлийн уг нь хортой.

 

Хүн өвөг язгуураа мэдэхгүй бол
Ойн сармагчинтай адил

Хүнд хэлүүлсэн,
Хүлэгт бариулсан хоёр адил

Нүүрийн буртгийг толинд харж мэднэ.
Нүглийн буртгийг номд учирч ухаарна.

Хүний бурхан
Өөрийн буг хоёр адил

Өрөөлийн хүнийг тоть тогос шиг хараад
Өөрийн ханийг тогооны бариул шиг бүү үз.

Өөлбөл өндөг ч бөөрөнхий биш.
Өхөөрдвөл зараа ч ширүүн биш.

Хүнийг хэлбэл
Өөрийгөө хэлсэнтэй адил

Газар ойчсон хүн
Газраа түшиж босдог.

Зовлонгоос айдаг хүнд
Зол олдохгүй.

Зангаараа явбал биед амар
Замаараа явбал моринд амар. Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

 

Эх сурвалж: Монгол ардын сургаал

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая