Буурал өвөг дээдэс минь үр хойч бидэндээ болохгүйг нь хэлж өгч, болох зүйлийг нь билэгшээн үлдээж,
ухаан нэмж, хойч үедээ уламжлан хүргэхийг захиж үлдээсэн билээ.
Аливаа зүйлийг мэдэхгүй байх нь ухааныг тэлж өгдөггүй гэмтэй билээ. Тиймээс үр хүүхэддээ чадах чинээгээрээ ёс заншилаа хэлж ярих нь тустай.
Буурал өвөг дээдэс минь үр хойч бидэндээ болохгүйг нь хэлж өгч, болох зүйлийг нь билэгшээн үлдээж,
ухаан нэмж, хойч үедээ уламжлан хүргэхийг захиж үлдээсэн билээ. Аливаа зүйлийг мэдэхгүй байх нь ухааныг тэлж өгдөггүй гэмтэй билээ. Гал руу бохир цаас хийх цээртэй. Галын бурхан сэвтэнэ гэх. Утсыг хооронд нь хөрөөдөх цээртэй. Чонын шүд хурцална гэх.
Аав нь х*рмойн д*нтвол үр хүүхэд нь өвдөж, үхэж үрэгддэг. \Эцгийн явдал үрд\ Эхнэр нь х*рмойн д*нтвол нөхөр нь өвдөх, амь нас алддаг. Хулгай хар мөртэй тул хүний хулгайлсан зүйлийг авах цээртэй. Танихгүй хүний оршуулганд очих цээртэй.
Ширээн буландаж суух цээртэй. Авдар болон ширээн суух цээртэй. Өрөнд орно гэх. Дэмий цаас хайчлах цээртэй. Өрөнд орно гэх. Гурил зуурсан гараа угаах хэрэгтэй. Х*ндаганы ёроол гартал уух цээртэй. *рхичин болно гэх. *рхины шавхруу уух цээртэй.
Тогоо шанага угсарч тавих цээртэй. Эмэгтэй хүн төрж чадахгүй гэх. Уул, овоо, тахилгын газар болон мэдэхгүй газраас чулуу, эд зүйлс авах цээртэй. Хангай дэлхий лус хилэгнэнэ гэх. Шүдээ хавирах цээртэй. Хөмхий зуух цээртэй. Нурууны мөгөөрс мэрэх цээртэй. Хошного загатнана гэх.
Эх сурвалж: Монголчуудын цээрлэх ёсноос…