Home » Ажиа Гэгээнтэн: Сэтгэлийг амар амгалан байлгах, оюун бодлоо зөв удирдаж сурах бясалгалын 2 дасгал бий. Хүний дотоод сэтгэл амар амгалан байж чадвал биеийн амар амгалан бүрдэнэ

Ажиа Гэгээнтэн: Сэтгэлийг амар амгалан байлгах, оюун бодлоо зөв удирдаж сурах бясалгалын 2 дасгал бий. Хүний дотоод сэтгэл амар амгалан байж чадвал биеийн амар амгалан бүрдэнэ

by admin
0 comments

Xүний дотоод сэтгэл амар амгалан байж чадвал биеийн амар амгалан бүрдэнэ.
Эрдэм оюунтай, энэрэл нигүүлсэхүйн сэтгэлтэй байснаар хар буруу санах, уцаарлаж цухалдах явдал үгүй болно. Үүний тулд биеийг бүрдүүлэгч ус, гал, шороо, хий гэсэн 4 махбодийн тэнцвэрийг хангах бясалгалууд үйлдэж оюун бодлоо сайн сайханд төвлөрүүлэх муу муухайгаас зайлуулах дасгал хийж байх нь чухал.

-Сурталчилгаа-

Тийм учираас хүн зөв сайхан зүйлс бодож буруу муухайг өөрөөсөө холдуулах дасгал хийж байвал хүний бие ч цэвэршиж эрүүл саруул урт удаан наслах нөхцөл бүрдэнэ.” хэмээн тайлбарлаад cэтгэлийг амар амгалан байлгах, оюун бодлоо зөв удирдаж сурахтай холбоотой бясалгалын 2 дасгал заалаа.

Дасгал 1: Өглөө сэрэнгүүтээ орноосоо босож явалгүй нуруу эгц суугаад 7 удаа гүн амьсгаа авч гаргана. Амьсгаа авахдаа сайн сайхан зүйлийг бодож хамрын баруун нүхээр орж буйгаар, муу муухай бодол сэтгэл, өвчин зовлон хамрын зүүн нүхээр гадагшилж байна хэмээн төсөөлж гаргана.

Дасгал 2: Гар нүүрээ угааж хувцас хунараа өмссөний дараа нам гүм орчинд шалан дээр нуруу цэх завилж бясалгалын хэлбэрээр гарын алгаа дээш харуулан зөрүүлж гуяан дээрээ байрлуулан 2 эрхий хуруугаа нийлүүлэн сууна. Толгой бага зэрэг тонгойн нүдээ тааваар нь анина. Ингээд дээрхи дасгалтай адилаар сайн сайхан зүйлийг бодож амьсгал авч саар зүйлийг гадагшлуулан төсөөлнө.

-Сурталчилгаа-

Энэ дасгалын үед 3 удаа хамрын баруун нүхээр амьсгал авч зүүнээрээ гаргах, 3 удаа зүүн хамрын нүхээр авч баруунаараа гаргах, 3 удаа хоёр нүхээр зэрэг авч гаргах байдлаар 9 удаа, түүнийгээ дахин давтах байдлаар нийт 20-30 минут хийх юм.

“Эдгээр дасгалуудыг ёсоор нь хийгээд заншвал бие эрүүл, ухаан саруул байснаар наад зах нь эм тариа гэхээ болино. Архи тамхи, янз бүрийн мансууруулах зүйлс сэтгэлийг хормын төдий л хөөргөдөг, дараа нь илрэх хор уршиг нь их байдаг бол ингэж дасгал хийснээр байнгын баяр баясгалантай эрүүл саруул байх нөхцөл бүрдэх юм шүү.” хэмээн айлдсан билээ.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Ажиа Гэгээнтэн

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

 

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая