Өөрөөсөө илүү хүүхдээ хайрлаж буйг нь ойлгож байна аа, гэхдээ жаргалтай ээж байх даа анхаараарай. Удаан ганцаараа шаналаад байвал ууртай ээж болно. Стрессээ тайлахгүй бол өөрөө өөртөө ч таалагдахгүй болно. Өөрөө өөрийгөө гэхгүй бол амьдралд та гээгдэх болно. Хааяа ч гэсэн өөрийгөө хайхрахгүй бол амьдрал дэндүү хатуу санагдах болно.
Хөөрхөн үрээ гоё өсгөхийн тулд ээж та жаргалтай байх хэрэгтэй шүү. Хорвоод хэзээ ч хувиршгүй хайр бол эцэг эхийн тань чамайг хайрлах хайр байдаг. Амьдрал үнэхээр гоё, инээмсэглэх баярлах баясах маш олон шалтгаан бий. Та зөвхөн түүнийг олж харж чаддаг байхад л болно. Хүн бүр амьдралын тухайн цаг үе бүртээ найзтай байдаг.
Итгэ гэх дээ гэнэн битгий бай. Сонс гэх дээ өөрийн дуу хоолойг бүү алд. Хорвоогийн нэгэн өдрийг өөртэйгөө зөрчилдөн өнгөрөөх нь амьдралын дэндүү богинохон цаг хугацааг сүйтгэж буй хэрэг. Талархаж байгаарай.
Хорвоо ертөнцийг арай өөрөөр харж, ярьж, хэлж ойлгуулдаг хүмүүстэй аль болох тааралддаг байгаарай. Тэд таны нүдийг нээж, чихний бөглөөг онгойлгож учраа олоход тань туслах болно. Чамайг жинхэнээсээ хайрласан эр бүх бурууг үүрч, жаргалаа чамтай хуваалцаж зовлонгоо чамаас нуудаг юм.
Хүн өөрийн амьдралыг өөрөө л будаж, өнгө оруулж, тордож, усалж, хайрлаж, хамгаална өөр хэн ч биш. Эмэгтэй хүнийг амьдралд алдсан алдаатай нь. Арга нь олдохгүй ааштай нь хайрлаж чадвал тэр чинь л эр хүн шүү дээ. Хажуудаа буй хүнээ амар амгалан байлгасан хүнийг сайн хүн, сайхан хань гэнэ.
Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.
Эх сурвалж: Tsetsegjargal Dorj “Сэтгэлээ нээхүй”