Friday, July 26, 2024
Home » Айдсаас ангижирахад тус болох Буддын сургаал

Айдсаас ангижирахад тус болох Буддын сургаал

by admin
0 comment

Эрхэм хүндэт уншигч Та бүхэндээ Айдсаас ангижирахад тус болох Буддын сургаалаас хүргэж байна.
Амар амгалан, тайван байдал бидний дотор байдаг. Тиймээс хаа нэгтэйгээс хайж эрэхээ боль.
Оюун ухаан тодорхой байх үед аз жаргал таныг сүүдэр шиг дагаж байдаг.
Бид өөрсдийнхөө бодлоос бүтдэг. Бид бодсон шигээ хүн болдог.

Эрүүл ухаан, биеийн гол нууц бол өнгөрсөндөө санаа зовнихгүй, ирээдүйгээ хэт бодохгүй байхад оршино.
Уурлах нь яг л халуун нүүрс гартаа барьж буйтай адил зүйл. Энэ нь юу юунаас илүү таныг хамгийн эхэнд шатаах болно.

Энэ амьдралын таны гол зорилго бол өөрийнхөө энэ ертөнц дэх үүргийг олж, ухамсарлах явдал юм.
Өөрийнхөө мунхаг үйлдлийг мэддэг мунхаг хүн бол мэргэн ухаантай байдаг. Харин өөрийгөө мэргэн ухаантай хэмээн боддог мунхаг хүн бол мунхаг хэвээр үлддэг.

Өдөр бүр бид шинээр төрдөг. Таны яг одоо хийж буй зүйл хамгийн чухал ач холбогдолтой зүйл юм.
Энэ дэлхий дээр хүсэл тачааллаас илүү гал гэж үгүй. Үзэн ядалтаас илүү ширүүн махчин загас гэж үгүй. Харамчаас илүү хар шуурга гэж үгүй.

Аз жаргалд таны хэн байх, юутай байх огт хамаагүй. Аз жаргал зөвхөн таны бодож буй зүйлээс шалтгаалдаг.
Та өөрийн уур хилэнгээс болж шийтгэгдэхгүй. Харин та өөрийгөө өөрийнхөө уур хилэнгээр шийтгэж байгаа юм.
Бүхнийг ойлгох нь бүгдийг уучилсны илрэл.

Эх сурвалж: Буддын сургаал

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье