Wednesday, May 29, 2024
Home » Айлд орж ирэхдээ сохор мэт бай. Ороод гарахдаа хэлгүй мэт бай. Очсон айлаасаа өө бүү хай. Олж харснаа бусдад бүү ярь

Айлд орж ирэхдээ сохор мэт бай. Ороод гарахдаа хэлгүй мэт бай. Очсон айлаасаа өө бүү хай. Олж харснаа бусдад бүү ярь

by admin
0 comment

Аавын буйд хүнтэй танилц Агтын буйд газар үз Аавын сургаал алт Ээжийн сургаал эрдэм

Ахын сургаал ач Эгчийн сургаал элбэрэл Аавын хүү адилгүй Арван хуруу тэгшгүй

Аалигүй хүн үгэнд унах Агсан морь нүхэнд унах Авах хүн бөхийх Өгөх хүн гэдийх

Адууныхаа хэрээр исгэр Хөнжлийнхээ хэрээр жий Ажил хийвэл дуустал нь

Давс хийвэл уустал нь Ажил хийж хүн болдог Ар давж хүлэг болдог Ажилд дадлага

Ачаанд татлага Ажлын сайнаар баяжих Бэлчээрийн сайнаар таргалах

Айвал бүү хий Хийвэл бүү ай Айхад аргал хөдөлнө Айл хүний амь нэг Саахал хүний санаа нэг

Айлаас эрхээр Авдраа уудал Айлын алагаас Адууны алаг дээр Айсан хүн адуу үргээж

Ичсэн хүн хүн алах Айхаа арьсанд боож Ичихээ эсгийд боож Алдсан хүн арван тамтай Авсан хүн нэг тамтай

Айлд орж ирэхдээ сохор мэт бай. Ороод гарахдаа хэлгүй мэт бай. Очсон айлаасаа өө бүү хай. Олж харснаа бусдад бүү ярь

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Монгол ардын зүйр цэцэг үг

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье