Friday, July 26, 2024
Home » Албаа хааж байгаа мэт амьдралаа өнгөрөөж байгаа хүмүүс олон байна Ажлаа хийж байгаа мэт амьдралаа өнгөрөөж байдаг хүмүүс олон байна Харин Та аль нь вэ?

Албаа хааж байгаа мэт амьдралаа өнгөрөөж байгаа хүмүүс олон байна Ажлаа хийж байгаа мэт амьдралаа өнгөрөөж байдаг хүмүүс олон байна Харин Та аль нь вэ?

by admin
0 comment

Албаа хааж байгаа мэт амьдралаа өнгөрөөж байгаа хүмүүс олон байна
Ажлаа хийж байгаа мэт амьдралаа өнгөрөөж байдаг хүмүүс олон байна

 

Ачаа бараа үүрсэн мэт амьдралаа өнгөрөөж байгаа хүмүүс ч олон байна
Авсан ялаа эдэлж байгаа мэт амьдралаа өнгөрөөж байгаа хүмүүс ч олон байна

Үүргээ биелүүлж байгаа мэт амьдралаа өнгөрөөж байгаа хүмүүс ч олон байна
Үйлийн үрээ барахын тулд амьдралаа өнгөрөөж байгаа хүмүүс ч олон байна

Юм юмтай болчих гээд зүтгээд яваа хүмүүс ч олон байна
Юуны төлөө амьдраад яваагаа мэдэхгүй хүмүүс ч олон байна

Нэг л сайхан жаргалтай болчих гээд зовоод яваа хүмүүс ч нэлээд байна
“Нээрээ би тэнэг байжээ” гээд  харамсаж суугаа хүмүүс ч олон байна
Зорилгоос зорилго руу харайсаар завгүй явдаг хүмүүс ч олон байна
Зоос мөнгө хураах гэж насаараа зүтгэсэн хүмүүс ч олон байна

Алдар нэр горилон ,гомдолтой явдаг хүмүүс ч олон байна
Амжилт ялалтанд хүрсэн ч сэтгэл гутралтай хүмүүс олон байна

Харин:
Өөрийгөө олсон хүн хэр олон байдаг
Өөрийгөө таньсан хүн хэр олон байдаг юм бол доо

Өөртөө сэтгэл хангалуун байдаг хүн хэр олон байдаг юм бол доо
Өөрийгөө гэгээрүүлсэн хүн хэр олон байдаг юм бол доо?

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Үзмэрч Зурхайч С.Төмөрбаатар

Та яг одоо Facebook & Instagram дээр Зүрхэндээ Гэрэл Асаая дагаж болно!

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье