Home » Аура яагаад чухал вэ? Аурагаа хэрхэн цэвэрлэх вэ?

Аура яагаад чухал вэ? Аурагаа хэрхэн цэвэрлэх вэ?

by admin
0 comments

Өдрийн турш бид өөрсдийн болон бусад хүмүүсийн хэрэглэсэн оюун санааны болон бие мах бодийн энергийн бүтээгдэхүүн болох маш их энергийн хаягдлыг цуглуулж, хуримтлуулдаг.
Мөн янз бүрийн сэтгэл хөдлөлийн байдал үлдэгдэл байдаг бөгөөд эдгээр нь хар толбо шиг бидний аурад наалдсан байдаг.

-Сурталчилгаа-

Тиймээс бид сөрөг хандлагатай, ааш муутай, сэтгэлээр унасан, өвчтэй, ядарсан, нойрмог болж, нойргүйдэл гэх мэт асуудал үүсдэг.

Энэ нь удаан хугацаанд үргэлжилбэл архаг ядаргаа болдог. Өөрөөр хэлбэл бидний эрч хүч сэтгэл зүйн хог хаягдлаар дүүрэн байгаагийн шинж бөгөөд цэвэрлэгээ хийх цаг болжээ.

Бид энэ сөрөг цэнэгийг амьдарч, ажиллаж байгаа газартаа авчирч байдаг. Үүнийгээ ч анзаардаггүй. Угаасаа л ийм байдаг юм шиг байдаг.

-Сурталчилгаа-

Өөрөөр хэлбэл аль хэдийн дасан зохицсон байдаг. Та энэ байдлыг гаднаасаа будаж, цэвэрлэж, арчилж торддог ч дотор талаасаа хаягдсан, тоос шороотой, хуучирсан өрөө байна гээд төсөөлөөд үз дээ. Аура болон энерги цэвэрлэдэг маш энгийн бөгөөд тустай аргийг сураад аваарай.

Хорвоо ертөнц дэхь амьтай, амьгүй бүхийл зүйл энергийн давтамжаас бүрддэг. Аура бол хүн, амьтан, эд зүйлсээс цацрах энергийн давтамж юм. Аура нь гадны нөлөө, тухайн хүний бодол, сэтгэл санаанаас хамааран өөрчлөгдөж байдаг.

-Сурталчилгаа-

Мөн аура нь тухайн хүний мөн чанар болон хүрээлэн буй орчны нөлөөллийн талаарх мэдээллийг агуулж байдаг онцлогтой. Хүний биеийг тойрон хүрээлэх энерги буюу аура нь зуйван хэлбэртэй байдаг. Энэ нь хүний биеэс 60–90 см зайг бүрхэн оршдог.

Мөн хүний аура 7 давхарга байдаг ба эдгээр нь хүний биеийн 7 чакра буюу энергийн гол төвүүдтэй холбоотой юм. Аураны өнгө нь тухайн хүний сэтгэл санаа, бие махбодийн байдал, сүнслэг оршихуйгаас хамаарч өөр өнгөтэй байдаг гэж үздэг.

-Сурталчилгаа-

Тухайлбал, сэтгэл санаа сайхан, эерэг энергитэй үед аураны давхаргууд цайвар өнгөтэй байдаг бол, стресс сэтгэл гутралтай, бие нь өвдсөн үед зарим давхарга нь бараан өнгөтэй болдог байна.

Гэхдээ тухайн хүний байдлаас хамаарч аураны өнгө байнга өөрчлөгдөж байдаг тул бараан өнгөтэй болсонд тийм ч их зовних шаардлагагүй.

Учир нь таны аура бүдэг, бараан болох нь үүрд энэ чигээрээ үлдэнэ гэсэн үг биш юм. Аура болон энергиэ хэрхэн цэвэрлэх вэ? 1. Өндөг хэлбэртэй хурц гэрлийг бүх биеэрээ тойруулан төсөөлөөрэй. Дараа нь гэрлийг хамгийн дээд хэмжээнд хүртэл өсгөж, өндгийг биеийнхээ эргэн тойронд 1.5 м орчим тараана.

-Сурталчилгаа-

Хэдэн минутын турш ингээд байж, гэрлээр амьсгалж, энэ нь таны бүх биеийг дүүргэхийг мэдэр. 2. Дараагийн алхам бол энергийн 7 хүрд тань ариусгах гэрлийг хэрхэн сорж байгааг төсөөлөх явдал юм.

Дараа нь улаан, улбар шар, шар, маргад ногоон, цайвар хөх, нил ягаан өнгийн хүрхрээнүүдээр амьсгалж байна гэж төсөөлөөд үзээрэй.

-Сурталчилгаа-

3. Хамгийн сүүлд өөрийн аура гялалзаж байгааг мэдрээрэй. Энэ бол бодол төсөөллийн энгийн аргаар өөрийгөө тэнцвэржүүлэх жор юм. Бидний аура нь бидний бага наснаасаа үүссэн бие мах бодийн болон сэтгэл зүйн янз бүрийн гэмтлийн үр дүнд нүхтэй байж болно.

Ямар нэгэн сөрөг бодол, түгжигдсэн, илэрхийлэгдээгүй сэтгэл хөдлөл нь таныг бохирдуулдаг бөгөөд энэ нь таны эрч хүчний чадавхад шууд нөлөөлдөг. Ийм учраас бид сэтгэлгээгээ өөрчлөх нь аурагаа хамгаалж, эрүүл, эерэг хандлагыг төлөвшүүлэхэд чиглүүлдэг гэдгийг санаж байгаарай.

-Сурталчилгаа-

Аураг цэвэр байлгахад биеийн тамирын дасгал хөдөлгөөн, байгальд цагийг өнгөрөөх, тунгалаг цэнгэг ус, йог, бясалгал хийх, өөрийгөө хайрлах, содон өнгийн зүйл харах, нарны гэрэлд байх, байгалийн чимээ сонсох гэх мэт зүйлс ихээхэн нөлөөлдөг юм. Өөрийн аураг эрч хүчтэйгээр байлгахаас гадна амьдарч буй орон зайгаа үе үе цэвэрлэж байх хэрэгтэй.

Үүний тулд ус, далайн давсны уусмалыг хэрэглэж, тавилга, шал зэрэг бүх гадаргууг цэвэрлэх нь хамгийн зөв арга юм. Мөн бид хаалга, цонхоо онгойлгож, цэвэр агаар оруулж сөрөг энергийг урсгаж зайлуулах ёстой.

-Сурталчилгаа-

Гал тогоо, угаалгын өрөөний ус зайлуулах хоолойг тогтмол цэвэрлэж байх нь бохирдолтой, сөрөг энергийг зайлуулдаг. Мөн гэртээ цаашилбал, анхилуун үнэрт тос, утлага арц, ганга хэрэглэх нь өрөөний энергийг цэвэрлэдэг.

Мөн болор, гэрэл, лаа, шинэхэн цэцэг, нарны гэрэл, сайхан аялгуу гэртээ тавих нь тустай байдаг. Гэрийнхээ сөрөг энергийг арилгах өөр нэг сайн арга бол гэмтэлтэй бүх зүйлийг хаях явдал юм. Энэ нь шинэ энерги орж ирэх, бидний өнгөрсөн үеийн ачааг арилгах хангалттай орон зайг бий болгоход тусална.

-Сурталчилгаа-

Таны гэр бол таны дотоод байдлын тусгал юм. Хэрэв танай гэрт ямар нэг зүйл гацсан, эвдэрсэн, сөрөг зүйл байвал энэ нь таны сэтгэл зүй, сэтгэл хөдлөлийн энергийн урсгалын тусгалд шууд нөлөөлж байдаг. Таны бие сэтгэл амар амгалан байх болтугай.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

-Сурталчилгаа-

Эх сурвалж: neguusel.com

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Танд амжилт хүсье

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая