Home » Биеийг шимжүүлэн, төлжүүлж, хий тэгшитгэж, дархлаа сайжруулах хийцтэй цайг хэрхэн хийж уух вэ?

Биеийг шимжүүлэн, төлжүүлж, хий тэгшитгэж, дархлаа сайжруулах хийцтэй цайг хэрхэн хийж уух вэ?

by admin
0 comments

Өглөөний хоолыг өөртөө зориул хэмээн өвөг дээдэс минь айлдсан байдаг. Та өглөөний цайндаа юу хүртдэг вэ? Өглөөний цайнд бор гурил хамгийн ач тустай.
Өглөөний цайнд:

 

  • Идээний дээд хуучин арвайн гурилыг хоолны халбагаар 3,
  • Тосны хаан шар тосыг хоолны халбагаар тэгш дүүрэн 1, Галын илчийг тэтгэгч зөгийн балыг хоолны халбагаар тэгш дүүрэн 1 хийгээд,
  • Эмийн эх буцалгасан халуун усаар зуурч иднэ.

Энэ нь биеийг шимжүүлэн төлжүүлж, бодисын солилцоог сайжруулж, өтгөн хаталтаас сэргийлэх зэрэг тус эрдэмтэй.

Биеийг шимжүүлэн, төлжүүлж, хий тэгшитгэж, дархлаа сайжруулах хийцтэй цай.

  • Хонины ясыг усанд 2 цаг орчим чанаж буцалгана.
  • Цайны идээгээ хийж, 15 мин орчим сайтар идээштэл нь буцалгана.
  • Хонины сүүлний өөх жижиглэн хэрчиж хуураад дээрээс нь арвайн гурил, цагаан будаа хийж хуурна.
  • Цайны хужир бага зэрэг хийнэ.

  • Жамц давс бага зэрэг хийнэ.
  • Чанаж бэлтгэсэн ясны шөл бүхий хар цайгаа хийгээд будаа болтол нь буцалгана.
  • Будаа болмогц сүү хийж буцалгана.
  • Сүүтэй цай буцалмагц хонины махаар хийсэн баншаа хийж, болтол нь буцалгана.
  • Хийцтэй цай бэлэн болоход бурхан шүтээндээ дээжээ өргөөд, өрхийн тэргүүнээс эхлэн дараалан аягалаж хүртээрэй.

Илүү дэлгэрэнгүйг эндээс уншина уу.

Өвөг дээдэс минь “авах, гээхийн ухаантай явж ирсэн” ард түмэн билээ. Юуг авах, юуг авахгүй байх, юугаа хаях, юугаа хаяхгүй байхаа мэддэг байхыг авах гээхийн ухаан гэнэ. Аливаад авах гээхийн ухаанаар хандаж уншаарай. Танд талархлаа.

Эх сурвалж: Манба Дацан Нэгдсэн эмнэлгийн Зөвлөх эмч, АУ-ы доктор, профессор Г.Одонцэцэг эмчийн зөвлөгөө

Та яг одоо Facebook & Instagram дээр Neguusel Media  дагаж бидэнтэй хамт байгаарай!

 

You may also like

Leave a Comment

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

Таны амьдралд тустай бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ.

Энтертайнмент, спорт, технологи, зөвлөгөө, кино урлаг, график дизайн, дуу хөгжим, хувцас загвар, сонин хачин, фото, бүх төрлийн сонирхолтой, хэрэгцээт мэдээ мэдээлэл, нийтлэлийг танд хүргэнэ

Дэлгэрэнгүй мэдээллийг: news.xopom.com/ © XopoM News

 

Neguusel.com сайт. Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой | Neguusel™  © 2024 он

Дэлгэрэнгүй мэдээллийг: neguusel.com/ © Neguusel

Зүрхэндээ Гэрэл Асаая

Танд амжилт хүсье